Зам тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо

О.Шүрэнцэцэг
2025/08/25

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагт боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах, албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, биелэлтийг эрчимжүүлэх үүргийг харьяа газрын бүх дарга нарт өглөө.

Мөн цаг үеийн бусад тулгамдсан асуудлын талаар өргөн хүрээтэй хэлэлцлээ. Тухайлбал, ОБЕГ-аас өгч буй мэдээллээр 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс салбар тус бүр өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллахыг санууллаа.

 Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН ачаа тээврийн галт тэрэгний хүрэлцээ хангамжид анхаарч Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрс тээвэрлэлтийн асуудалд анхаарал хандуулах, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой хамтарч ажиллахыг анхааруулав.

 “Монголын Төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудад энэ долоо хоногт бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, ойрын хугацаанд эргэж танилцуулахыг даалгалаа.

 ”Монголын төмөр зам” ТӨХК -ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунд ирэх есдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг, ЗТЯ-ны Төмөр замын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар өөрсдийн үүрэгт ажилдаа анхаарах тул нүүрс тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь тээвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, ажлаа шахаж хариуцлагатай ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

 Зам, тээврийн салбарт удтал яригдаж буй автозам ашиглалт, автозамын эвдрэл гэмтэл, тээврийн хэрэгслийн жин тонн, даацын асуудалд шийдэл хүлээж буй үнэ тарифын асуудлыг аль аль талдаа ул суурьтай, судалгаатай, тэнцвэртэй шийдвэрлэхийн тулд ЗТЯ-наас томилогдсон Ажлын хэсэг, газрын дарга нар ирэх долоо хоногт Замын-Үүдэд очиж ажиллах, ЗТЯ, АТҮТ, жолооч тээвэрчдийг оролцуулсан салбар дундын уулзалт хэлэлцүүлэг хийж, санал солилцохыг үүрэг болгов.

 Мөн энэ ажлын хүрээнд Монгол Улсын экспорт, импортыг нэмэгдүүлэх хүрээнд тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн жин тонноос авах татвар хураамжийн асуудлыг аль аль талдаа тэнцвэртэйгээр шийдвэрлэхийг санууллаа. Ингэхдээ автозам ашиглалтын хүрээнд автобуснаас татвар авахгүй, одоогийн авч буй тарифын үнийг нэмэгдүүлэхгүй байхыг тодотгов.

 АЗЗА нэгтгэлийг татан буулгахтай холбогдуулан ажилтан, алба хаагчдад цаг үеийн мэдээллийг үнэн зөв хүргэх, барилга байшингийн түрээсийг цуцалж төсвийн мөнгийг хэмнэх, дүрэм журам, дотоод зохион байгуулалтад анхаарч ажиллах тухай үүрэг чиглэлийг өгөв.

 Шуурхай хуралд харьяа байгууллагын удирдлагууд 98 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцууллаа.

 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхайд танилцуулагдсан ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, зарим асуудлыг тодотгож, үүрэг чиглэл өгөв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 44 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19