БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР “НОГООН ХЭРЭМ” МОД ҮРЖҮҮЛГИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА

O.Аззаяа
2025/07/28

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ногоон хэрэм” мод үржүүлгийн талбайд ажиллалаа.

“Ногоон Хэрэм” төсөл нь 2007 оноос эхлэн Монгол Улс болон БНСУ-ын Засгийн Газар хооронд хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл юм. Уг төслийн нэгдүгээр ээлж 2007-2016 он хүртэл хэрэгжиж нийт 3046 га-д ойжуулалт хийжээ. Өвөрхангай аймгаас гадна Өмнөговь, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад төслийн тусгайлсан нэгжүүд байгуулагдаж ойжуулалт хийгдсэн байна.

Төслийн багийнхны зүгээс энэхүү уг талбайд мод үржүүлж, ойжуулалт хийгээд зогсохгүй уур амьсгалд тохирсон Шилмүүст модны хүлэмжийн үржүүлгийн технологийг туршиж амжилттай хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Хүлэмжийн үржүүлэг нь задгай үржүүлгээс найм дахин чанартай үрсэлгээ болдог байна. Уг талбайд мод үржүүлгээс гадна эмийн ургамал, зарим төрлийн нарийн ногоо зэргийг нутагшуулах төслийн дараагийн үе шатыг гурван жилийн өмнөөс эхлүүлэн ажиллаж байна.

Төслийг эрсдэлгүй, үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор сургалт мэдээллийн төв бүхий цогц барилга, түймрийн эрсдэлийг эргэн тойрон 40 км радиус дотор мэдэрч дохио өгөх цамхаг, усалгааны ухаалаг систем, хөрс бордооны зоорь зэрэг цогц байгууламжийг Өвөрхангай аймагт байгуулжээ. Энэ хүрээнд БНСУ-аас мэргэжилтнүүд ирж тогтмол сургалт, судалгаа, хөгжүүлэлт хийж байна.

Үр дүнд нь орон нутгуудад энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэгдэж ажлын байраар хангагдаж байна. Одоо хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж байгаа Ногоон хэрэм төсөл хэрэгжсэн талбайг ирэх 2026 онд Монголын талд хүлээлгэн өгөх юм. Тиймээс цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд салбарын яам анхаарах шаардлагатай байгааг төслийн удирдлагууд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт уламжиллаа.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймгийн албан томилолтоос буцахдаа Төв аймгийн Лүм сум дахь “Ногоон Хэрэм” төслийн хүрээнд байгуулагдсан Агро ойн аж ахуй үйл ажиллагаатай танилцав

Төслийн эхний үеүүдэд Лүн суманд гурван ч хэсэгт ойжуулалт хийгдсэн бөгөөд 2022 оноос цөлжилтийн эсрэг агро аж ахуйн төслийг эхлүүлжээ. Лүн сум дахь Агро ойн аж ахуйн талбайд нийт 50 орчим га талбайд ойжуулалт хийгдэж, мөн л сургалтын төв, зориулалтын агуулах, ухаалаг услалтын систем зэргийг цогцоор байгуулж сүүлийн гурван жилд хүлэмжийн тариалалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрөл бүрийн нарийн ногооны тариалалтыг Солонгос үрсэлгээгээр туршиж байгаа аж. Тухайлбал, улаан, ногоон чинжүү, хаш, хулуу, огурцы, удааг лооль, эрдэнэ шиш зэрэг нарийн ногооноос гадна Солонгос үрээр тарвас, газрын алим зэргийг туршсан нь амжилттай болсныг талбай хариуцагч дуулгалаа. БНСУ-аас мэргэжилтнүүд ирж орон нутгийн иргэдийг сургалтад хамруулан 15 хүртлэх хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна. Сургалтад хамрагдаж туршлагажсан иргэдээс өрхийн хүрээнд тариалалт хийж эхэлсэн тохиолдлууд ч цөөнгүй гэлээ. Лүн сум дахь агро аж ахуйн талбайг 2026 онд Монгол улсад хүлээлгэн өгөх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20