ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

O.Аззаяа
2025/08/05

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.05/ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хууль нь 2012 онд батлагдсан, нийт 7 бүлэг, 47 зүйлээс бүрдсэн хууль юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 13 хууль батлагдсан бөгөөд тэдгээрийн хүрээнд 129 заалтад давхардсан тоогоор 159 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Энэ хууль 471 заалттай хууль тул тус хуулийн заалтын 32.6 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон байдаг байна. Гэвч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн хууль нь ойн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн ойн тогтвортой менежментийн бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэх хангалттай эрх зүйн үндсийг бий болгож чадахгүй байгаа юм.

Иймээс тус хуулийг шинэчлэн найруулах дараах үндэслэл байна гэж үзжээ.

Үүнд:

Ойн хууль дахь суурь нэр томьёо, ухагдахуун, зарчмууд нь ой судлалын шинжлэх ухааны болон олон улсын агуулгаас хоцорсон тул тэдгээрийг олон улсын жишиг, үндэсний онцлогт нийцүүлэн шинээр болон шинэчлэн томьёолж, ойн салбарын бодлого, үйл ажиллагааг үндэсний хэрэгцээ шаардлага, олон улсын нийтлэг хандлагад нийцүүлэх;

Таримал ойтой холбоотой эрх зүйн суурь зохицуулалтыг бүрэн гүйцэт тогтоох, тухайлбал таримал ойн төр, орон нутгийн өмчлөл, хувийн өмчлөл болон тэдгээрийн хамгаалалт, таримал ойг ойн санд бүртгэх үндэслэл, журмыг шинээр тодорхойлох, энэ үндсэн дээр таримал ойтой холбоотой үүсэж буй газар эзэмшил, ашиглалт, өмчлөлийн холбоотой эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд эерэг нөлөө буюу ойн хуулийн үзүүлэх үүрэг ролийг бий болгох;

Үндэсний болон олон улсын түвшинд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хөгжлийн зорилт тавигдаж, ойд тогтвортой менежмент хэрэгжүүлэх үзэл баримтлалд нэгдсэн. Тухайлбал Монгол Улс Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна. Гэвч тэдгээр зорилт, үзэл баримтлалын талаар үндэсний хэмжээнд нэгдсэн итгэл үнэмшил тогтоохуйц зүйл, заалтууд Ойн тухай хуульд байхгүй;

Ойн хуулиар зохицуулах харилцааг уг хуулиар зохицуулахгүй, захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулж ирсэн нь хууль давсан дүрэм, журам бий болгосон тухай эрх бүхий байгууллагаас албан ёсоор дүгнэж, холбогдох эрх зүй актуудыг хүчингүй болгосон тул эдгээр алдааг залруулж хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж найруулга хийх, хууль ба захиргааны хэм хэмжээ тогтоосон актын зохист харьцааг хангах шаардлагатай болсон.

Ажлын хэсгээс одоо үйлчилж байгаа хуулийн зүйл, заалтын 80 орчим хувь нь ямар нэгэн хэмжээнд нэмэлт, өөрчлөлт орж байгааг онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20