ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ

O.Аззаяа
2025/10/24

Xөpc, хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хууль,“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тусгасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр“Хөрсний хүнд металлыг тодорхойлох ICP-OES, микродолгионы сорьц задлагч багаж, тоног төхөөрөмж”-ийг худалдан авч Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторид хүлээлгэн өгч боловсон хүчнийг дадлагажуулах ажил явагдаж байна.

Энэхүү ажлын хүрээнд 2025.10.16-19-ны өдрүүдэд ICP-OES, микродолгионы сорьц задлагч багаж, тоногтөхөөрөмжийг суурилуулах, угсрах, шалгалт тохируулгын ажлыг хийсэн ба багаж, тоног төхөөрөмжийг ашиглах сургалтыг 10 дугаар сарын 21-24-ны өдрүүдэд Байгаль орчин, хэмжил зүйн лаборатори болон орон нутгийн бүсийн лаборатори (Дархан-Уул аймгийн УЦУОШТ)-ийн албан хаагчдыг хамруулж зохион байгуулаад байна.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори нь Улаанбаатар хотын 100 гаруй, аймгийн төвүүдийн 300 орчим цэгт “Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодис, элементийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS5850:2019 стандартад заасан хүнд металлуудаас 8 төрлийн хүнд металлын хэмжээг тодорхойлдог байсан бол цаашид агаар, ус, хөрсөн дэх 70 гаруй хүнд металын агууламжийг тодорхойлох боломжтой орчин орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжийг нэвтрүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20