"ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ" БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БАЙНГЫН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

O.Аззаяа
2025/11/07

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр /2025.11.07/ "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн М.Болдоо, The Nature Conservancy (TNC)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нараас хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах асуудлуудын талаар санал солилцлоо.

Мөн уулзалтад Монголын Байгалийн Өв Санд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Ө.Азжаргал, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Шанти, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн зөвлөх Торстен Хардер, Хүний эрхийн хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож нар хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэхэд хэрхэн ажлуудаа уялдуулж ажиллах боломжтой тухай саналаа илэрхийллээ.

“Өнө мөнхийн Монгол” БХБС-ийн хөтөлбөр нь 15 жилийн хугацаанд Монгол Улсын байгаль хамгааллын үндэсний зорилтуудыг хангахад чиглэсэн, олон улсын болон үндэсний байгууллагуудын түншлэлд тулгуурласан, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоход чиглэн хэрэгжинэ. Ингэхдээ экологийн өндөр ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, сүлжээг өргөтгөх, хамгааллын менежментийн үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, тэдгээр бүс нутагт амьдарч буй иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, байгаль хамгааллын санхүүжилтийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль хамгааллын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой ажиллах юм.

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation

The Nature Conservancy in Mongolia


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20