МОНГОЛ-ЯПОНЫ JCM ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

O.Аззаяа
2025/11/20

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын (COP30) үеэр

Япон улсын павильонд "Хамтарсан Кредит Олгох Механизмын улсуудын 11 дүгээр уулзалт" боллоо. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол-Японы Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын үр дүнг танилцууллаа.

Тэрбээр "JCM нь манай улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон ногоон шилжилтийг хурдасгахад бодитой, чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өнөөдөр 323 МВт-д хүрсэн бөгөөд үүний 72.7 МВт буюу 18 хувийг JCM-ийн нарны цахилгаан станцууд бүрдүүлж байна. Энэ нь JCM-ын хамтын ажиллагаа нь Япон Улсын хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашигтай шийдэл бүхий байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай технологийг Монгол Улсад түгээн хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг харуулж байна.

JCM нь Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хамтын ажиллагааны арга барилтай бүрэн нийцэж, улс орнуудад NDC зорилтдоо хүрэхэд хамтран ажиллах боломжийг бий болгож байна. Монгол Улс одоо Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулан 2026 онд Засгийн газраар батлуулахаар ажиллаж байна. Энэхүү хуулиар 6 дугаар зүйлийн ил тод байдлыг хангах, давхар тоолохоос сэргийлэх, байгаль орчны бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах зарчмыг бүрэн тусгахыг зорьж байна.

Цаашдын зорилгын хүрээнд бид JCM төслүүдийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дэвшилтэт технологи нутагшуулах бодлогын урамшууллыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллах болно" гэлээ.

Танилцуулга мэдээллийн төгсгөлд Монгол Улс JCM төслүүдийг өргөжүүлж, хөрөнгө оруулалт ба дэвшилтэт технологийн орчныг сайжруулах бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийллээ. Мөн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ын бэлтгэлд Япон Улстай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20