“Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалт болж байна

O.Аззаяа
2025/11/24

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Легал Атлас хуулийн фирмтэй хамтран “Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одмандах, АНУ-ын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан атташе Сара Бет Машл, БЗАХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Шанти нар үг хэлсэн бөгөөд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг хууль сахиулах байгууллагын алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадавхыг сайжруулах, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд тус сургалтын зорилго оршиж буйг онцоллоо.

Хоёр өдөр үргэлжлэх сургалтаар алба хаагчдын байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах эрх зүйн орчны талаарх мэдлэг ойлголт дээшлэх, зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл цуглуулах, нотлох баримт бүрдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэрэг шийдвэрлэх практикт гарсан ахиц дэвшлийн талаар санал солилцож, туршлага судлах юм.

“Зэрлэг амьтдын эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах ур чадвар ба хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын 40 гаруй төлөөлөл хамрагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20