Хил дээрх дамжин өнгөрөх ажиглалтын тайлангийн хурал боллоо

O.Аззаяа
2025/12/02

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд Хил дээрх дамжин өнгөрөх ажиглалтыг “Анбаунд Монгол” ТББ 2022-2025 оны хооронд агаарын болон авто замын боомтуудад зохион байгуулсан байна. Тус ажлын тайлангийн хурал өнөөдөр (2025.12.02) боллоо.  

Ажиглалтын үр дүнтэй танилцаж, цаашдын чиглэл, бодлогын уялдааг тодорхойлох зорилготой тус хуралд Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах мэдээлэл солилцоог түргэн шуурхай, уялдаа холбоо сайтай болгосноор хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ гэдгийг онцолсон. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хүүхдийн асуудалд олон талын оролцоо чухал бөгөөд хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой гэв.

Хурлын панел хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хилийн боомтуудад хүүхдийг нэвтрүүлэх журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан сорилтууд, сайжруулах боломжуудыг хамтдаа хэлэлцэн, хамгааллын ажлыг бодит түвшинд сайжруулах талаар санал солилцлоо.

2022–2025 оны тайлангаар хил дээр ажилласан баг нийт 14,163 зорчигчид мэдээлэл өгч, 276 тохиолдлыг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн ажиглаж, 111 тохиолдлыг холбон зуучилж, аялалаа зогсооход ятган үйлчилгээ үзүүлсэн нь хамгааллын системийн үр нөлөөг харуулж байгаа юм.

Замын-Үүд, Алтанбулаг, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг боомтуудад хийгдсэн ажиглалт хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулж байгаа ч салбар хоорондын уялдааг улам сайжруулах шаардлагатайг оролцогчид онцлов. Түүнчлэн хүн худалдаалах эрсдэлтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэл солилцох үйл явц илүү нягт, шуурхай байх ёстой. Тиймээс байгууллагуудын зохицуулалтыг тодорхой болгож, нэг журамтай ажиллах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 30 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20