Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв

O.Аззаяа
2025/12/18

Олон овоотын зээлийн авлагыг барагдуулах боломж, нөхцөлийн талаар Зоос банк, Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчаас хэвлэлийн хурал хийж байна.

Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг, “Монголбанкнаас 2008 онд батлагдсан “Банк дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар юм.

Тухайн үед төлбөрийн чадваргүй байдалд орсон Анод, Зоос зэрэг банкнуудад Монголбанкнаас зээл олгож, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг 100 хувь хамгаалсан. Үүний дараа Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, тухайн банкнуудын чанаргүй зээлийг барагдуулах ажиллагааг шат дараатай хэрэгжүүлсэн.

Энэ ажлын хүрээнд Монголбанкнаас олгосон зээлийн өр төлбөрийг тухайн банкнуудаас зээл авсан этгээдүүдээс эргэн төлүүлэх ажиллагаа 2009-2015 оны хооронд явагдсан. Тухайлбал, Анод банк татан буугдсаны дараа шүүхийн шийдвэрээр баталгаажсан нийт 23 тэрбум төгрөгийн авлагаас 19 тэрбум төгрөгийг Монголбанк өөртөө шилжүүлэн авсан.

Энэхүү авлага нь алт болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Олон Овоот” компанитай холбоотой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 17 орчим жилийн хугацаанд энэхүү өр төлбөр Монголбанканд эргэн төлөгдөөгүй байсан.

Иймд Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд судалгаа хийж, олон хувилбарыг хэлэлцсэний үр дүнд авлагыг шуурхай, үр ашигтай барагдуулах шийдэлд хүрсэн. Үүний дагуу Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хамгийн өндөр дүнтэй авлагыг актив, хөрөнгө удирдах гэрээгээр шилжүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд шилжүүлэх боломжтой. Энэ үндэслэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран авлага барагдуулах ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд өмнө нь олон жил барагдаагүй байсан авлагаас сүүлийн нэг жилийн хугацаанд:

Улсын төсөвт 4 тэрбум гаруй, Сангийн яаманд 5 тэрбум төгрөгийг амжилттай төвлөрүүлээд байна.

Нийт дүнгээрээ Монголбанк, Хадгаламж банк, Зоос, Анод зэрэг гурван банкнаас үүссэн төрийн хохирол ойролцоогоор 140 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнээс сүүлийн нэг жилд 5 тэрбум төгрөгийг барагдуулсан нь цаашид богино хугацаанд илүү их дүнг нөхөн төлүүлэх боломж бүрдэж байгааг харуулж байна.

Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр, “Манай албаны ахлах хуульч Билгүүн бид хоёр банкны эрх хүлээн авах ажиллагааг төлөөлөн өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна.

“Олон Овоот” төсөл нь гадаад, дотоодод сайн танигдсан төсөл бөгөөд уг төсөл дампуурснаар гурван банк татан буугдахад хүрсэн түүхтэй. Бид эдгээр банкны зээлийн авлагыг нэгтгэн барагдуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлж байна.

2024 оны наймдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, оны эхнээс нийт 5.3 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулснаас 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн.

Гэвч 2024 оны тавдугаар сарын 6-нд зарим албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас лицензүүдийг буцаан хурааж, холбогдох компанид шилжүүлснээр манай үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Үүний улмаас мөнгөн урсгал тасалдаж, хамтран ажиллаж байсан гадаад, дотоодын байгууллагууд гэрээгээ цуцалсан хүндрэл үүссэн.

Харин Авлигатай тэмцэх газраас шуурхай шалгалт явуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосны үр дүнд 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нд барьцааны лицензүүдийг буцаан шилжүүлэн авсан. Ингэснээр үйл ажиллагаагаа сэргээж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын төсөвт дахин хөрөнгө төвлөрүүлэх боломж бүрдээд байна.

Энэ ташрамд Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 38 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 53 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20