Хүүхэд, гэр бүлийн салбарын нийгмийн ажилтан бол хүний эрх хамгаалагч, манлайлагч

O.Аззаяа
2025/11/27

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд улсын хэмжээнд сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан 2025 оны хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн.

Тэднийг нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга зүйгээр хангах сургалт зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 150 нийгмийн ажилтныг хамруулж байна.

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд бол хүний эрхийг хамгаалагч, манлайлагчид юм. Мөн хүн бүрийн язгуур эрх, нэр төрийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг дэмжихэд чиглэсэн бодит ажлын эхний шугамд зогсдог мэргэжлийн төлөөлөл.

Аймаг, дүүргийн Засаг дарга, орон нутгийн удирдлагууд хуулиараа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн байдаг. Хүүхдийн язгуур эрх ашгийн төлөө нийгмийн ажилтнууд удирдлагуудаа хүүхдэд ээлтэй шийдвэр гаргаж, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхийг шахах, шаардах эрхтэй.

Одоо боловсруулагдаж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл батлагдсанаар эдгээр албан хаагчдын ажиллах эрх зүйн орчин илүү баталгаатай болж, салбар хоорондын уялдаатай нийгмийн ажлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх тогтолцоо бүрдэнэ.

Тус хуулийн төслийг боловсруулахад албан хаагчдынхаа санал, дуу хоолойг хүргэж ажиллана. Та бүхнийгээ урам зоригтой, тууштай ажиллана гэдэгт итгэлтэй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20