“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна

O.Аззаяа
2025/12/11

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол–Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургуультай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, лабораторийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дадлага болон туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус сургуулийн “Эрдэс баялаг боловсруулалтын инженерчлэл” мэргэжлийн хөтөлбөрийн 10 оюутан, профессор багшийн хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Оюутнуудад төслийн ерөнхий мэдээлэл, техник технологийн шийдэл, металлургийн инженер мэргэжлийн онцлог, шаардлагын талаар танилцуулж, ирээдүйн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт-танилцуулгын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 37 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 53 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20