Б.Амарсайханы хоёр дахь хохирогчийн аав “Хүүхдүүдээ хамгаалаарай”

Б. Пагамдулам
2026/02/24

Өнгөрөгч оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан. Олон нийтийн газар ёс зүйгүй авирлаж, бүлэглэн танхайрсан энэ хэргийн шүүх хурал зургаан сар гаруй үргэлжилсэн ч хэн ч хорих ял сонсоогүйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан. 

Тэгвэл өмнөх хэрэг нь шийдэгдээд удаагүй байтал "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан дахин зодооны хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг хүргэсэн. Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг зодоонд Б.Амарсайхан байсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага баталсан.  

Зорчих эрхээ найман сарын хугацаанд Хан-Уул дүүргээр хязгаарлуулсан Б.Амарсайхан Сүхбаатар дүүрэгт дахин нэг хэрэгт холбогдсон нь эрх дархтнуудын хүүхдүүд бага ял шийтгэл сонсдог, авсан ялаа ч эдэлдэггүй гэх хардлагыг төрүүлж олон нийтийг бухимдуулаад буй. Тэгвэл 2026.02.14- нд болсон хэргийн хохирогч хүүгийн аав өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Хүүхдүүдээ хамгаалаарай!
Миний хүү 2026.02.14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн. Шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг бол надтай холбогдож мэдээлэл аваарай. Хүлээцтэй хараад байсан чинь хохирхоод өнгөрөх янзтай шүү.

8
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 44 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19