Ө.Шижир: Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой

Б. Пагамдулам
2026/02/24

УИХ-ын гишүүн Ө.Шижир 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн байна.

Тэрээр уг асуудалтай холбогдуулан өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой. 

Миний бие өөрийн албан бланк дээрээ 2026 оны 1 дүгээр сарын 22ны өдөр Монгол Улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Гол шалтгаан нь цахилгааны үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, тогны хязгаарлалтанд орсон хэвээр байгаа тухай, цахилгааны үнэ нэмсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30% нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн тухай, засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гээд хошгируулаад бодлогоосоо буцсан тухай байсан. Үр дүнд нь хэдэн зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуй нэгж хохирлоо.

Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүсч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл учирсан нь саяхан. Цагаан сарын буузны өмнөхөн

Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулах саналыг албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатар-т хүргүүлээд нэг сар өнгөрлөө.

Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлагын бодит арга хэмжээ авсангүй. Харин хариуцлага тооцохын оронд “100 хоногт гарсан асуудлыг шийд” гэсэн үүрэг даалгавар өгсөн нь асуудлыг түр намжаах шинжтэй шийдэл болсон.

100 хоногийн дараа зун болно, эрчим хүчний ачаалал буурна, асуудал намжсан мэт харагдана. Гэвч суурь шалтгаан нь шийдэгдэхгүй бол дараа жилийн идэр есийн хүйтэнд бид дахиад л эрчим хүчний хомстолд орж, хот даяараа хөлдөх эрсдэлтэй хэвээр үлдэнэ.

Асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй бол ижил асуудал давтагдсаар байх болно.

Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авмаар байна гэв. 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 минутын өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 46 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19