Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Б. Пагамдулам
2026/03/11


Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг Rio Tinto-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг Financial times, Bloomberg, The Wall Street journal, The Times, Reuters зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.

Тухайлбал Rio Tinto-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюу Толгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар Financial Times сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэж Оюу Толгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг The Wall street journal, Reuters, Financial times, Bloomberg, The Times зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.
Rio Tinto компанийн төлөөлөгч Reuters агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод Оюу Толгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюу Толгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг Rio Tinto эзэмшдэг. Уг уурхай нь Rio Tinto компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөл бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм.
Financial Times сонины мэдээлснээр, Монгол Улс Оюу Толгойн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор Rio Tinto-оос 11 хувийн хүүтэй олон тэрбум долларын зээл авсан байна. Монголын Засгийн газар уг зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ. Талуудын хэлэлцээ амжилтгүй болбол Rio Tinto компанийн Монголд төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг онцолсон байна. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.


0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19