ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

O.Аззаяа
2025/12/16

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.16) хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Э.Батшугар, Ж.Баярмаа, Д.Ганбат, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд нар хүрэлцэн ирснээр 13 цаг 58 минутад 51.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр даргалан, гурван асуудал хэлэлцэхээр товлов.

Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг танилцуулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”  гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж … болохгүй ...", мөн зүйлийн 14 дэх заалтад "... шударга шүүхээр шүүлгэх ... шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. ...  Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийг Улсын Их Хурал энэ оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзснээр энэ талаарх Улсын Их Хурлын 2025 оны 92 дугаар тогтоол батлагдсан.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.3-т заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна … .” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, гишүүдэд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр нар ажиллажээ.


Ажлын хэсэг хуулийн төслийн талаар холбогдох байгууллагуудаас санал авч, 5 удаа хуралдаж, хуулийн төслийг боловсруулсан байна. Тодруулбал, шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх үндэслэлийг тодорхой болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг шүүгдэгчид адил хамаарахаар, мөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох бөгөөд ингэхдээ прокурор, оролцогчийн саналыг харгалздаг байх зохицуулалтыг тусгасан байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар шийдвэр гаргах үед таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгасан болохыг Н.Алтанхуяг гишүүн танилцуулсан.

Мөн шүүх яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан бол уг шийдвэртээ тэдгээрийн үндэслэлийг заавал тусгаж байх зохицуулалтыг тусгасан байна. Дээр дурдсан асуудлыг хуулийн төсөлд тусгаж боловсруулсантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтдэд тусгагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн "Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." гэж заасныг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болохоор тусгасан байна. Түүнчлэн хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулж, төслийн зүйл хоорондын нийцлийг хангасан гэв.


Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэхэд гишүүд тодруулга хийх, асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзлээ. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул У.Отгонбаяр гишүүн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь буюу 73.3 хувийн саналаар дэмжсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 37 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 53 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20