ХЗБХ: Ажлын хэсгүүд байгуулж, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлов

O.Аззаяа
2025/12/09

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “… энэ хууль 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилнэ” гэж тусгасан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар гаргасан хууль зүйн зөвлөмж, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацаа тодорхой бус байх нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.3.9 дэх заалттай тус тус зөрчилдсөн эсэх талаарх хууль зүйн зөвлөмжүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн.


Үргэлжлүүлэн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар танилцуулсан юм. Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар төсөлд тусгажээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажлын хэсгийн ахлагчаар ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа нар ажиллах юм байна.


Байнгын хорооны төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь дэмжсэн.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл байв. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай төслийн талаар Д.Цогтбаатар гишүүн хуралдаанд танилцууллаа.


Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл ажиллан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар төсөлд тусгажээ.                   Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувь нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.


Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Д.Цогтбаатар гишүүн танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Нэр дэвшигчийн томилгооны сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг томилохоор, сонсголын талаар нийтэд мэдээлэх, сонсголын бэлтгэл хангах ажлыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгахаар төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тодруулга хийж, байр сууриа илэрхийлэн, Д.Цогтбаатар даргаас хариулт авсны дараа “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны төслийг батлах санал хураалт явууллаа. Өнөөдрийн хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх 57.1 хувь нь дэмжснээр тус төсөл батлагдав. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 37 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 53 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20