Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХБНГУ-д ажиллав

O.Аззаяа
2025/12/01

“Монгол Улсын парламентын үйл ажиллагааг сайжруулах, ардчилсан институцийн чадавхыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль болон Германы Европын эрх зүйн төвийн төлөөлөгчидтэй хамтран зохион байгуулж буй айлчлалаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Бархасбадь, мөн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэцэгдарь, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо, Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч Г.Феликс нар ХБНГУ-д ажиллав.

Төлөөлөгчид ХБНГУ-ын Вюрцбург хот, Вюрцбургийн Юлиус-Максимилианы их сургууль, Вюрцбург хотын шүүх, Германы нийтийн удирдлагын судалгааны хүрээлэн, Шпайер дахь захиргааны шинжлэх ухааны Германы Их сургууль, Бавари муж улсын парламент, Ханнс Зайделийн сангийн Мюнхен дэх төвд ажиллалаа. Мөн Ханнс Зайделийн сангийн тэтгэлэгт оюутнуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож, Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процессын эрх зүй, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Эрик Хилгендорф Герман улсын хууль батлах үйл ажиллагаа сэдвээр илтгэл тавьж, харилцан санал солилцож эртний арвин их түүхтэй сургууль, Монгол Улсын Их сургуулийн өмнөх хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн үргэлжлүүлэх талаар харилцан санал солилцсон байна.

Профессор доктор Хилгендорф, Доктор Тиз, Профессор, доктор Ив-Жуниор Люмингу Манзанза, доктор Северин Лёффлер, Иоханнес Хэртлейн нартай Захиргааны хууль тогтоомж ба түүний хэрэгжилтэд дагалдах ёс сэдвээр илтгэл сонсож, харилцан ярилцжээ. 


Бавари муж улсын Вюрцбург хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, доктор Иоханнес Эберт, Вюрцбург эрүү, иргэний хэргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж “Шүүх ба хууль тогтоох үйл ажиллагаа” сэдвээр илтгэл танилцуулж, шүүхийн цахимжилтын талаарх сэдвийн хүрээнд оролцогч талууд хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцсон юм.  


Мюнхен хот дахь Бавари муж улсын парламентын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцоход Монгол Улс болон тус муж улсын парламентуудын хуулийн төслийн хэлэлцүүлгийн үе шат ойролцоо бөгөөд Засгийн газар ихэнх хуулийн төслийг өргөн мэдүүлдэг байна. Нийт төслийн цөөн хувийг хуулийн төсөл өргөн мэдүүлэх эрх бүхий бүлгүүдээс боловсруулж өргөн мэдүүлдэг байна.


Тус улсад ажиллах үеэрээ Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид Ханнс-Зайделийн сангийн Зүүн Хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Вероника Айхингер, хатагтай Анна Саатбергер нартай уулзаж танилцуулга, илтгэлийг сонссон. Мөн ХБНГУ-ын Нийтийн удирдлагын судалгааны хүрээлэнгийн захирал профессор, доктор Ян Зиков тэргүүтэй албаны хүмүүстэй дугуй ширээний уулзалт хийж, дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлэн туршлага судалж, цаашид хууль боловсруулах, батлагдсан хуульд үнэлэлт дүгнэлт өгөх талаар хамтран ажиллахаар тохиролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20