Завхан, Архангай аймагт анх удаа “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн нэгдсэн хурал” боллоо

O.Аззаяа
2026/03/23

Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газраас санаачилан Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Завхан, Архангай аймагт анх уаа эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг нэгтгэсэн аймгийн хэмжээний нэгдсэн хурлыг зохион байгууллаа.

Энэ хурлаар хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын баг, сумын хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөл гээд хүүхдийн сайн сайхны төлөө орон нутаг бүх салбараараа нэгдэж ажиллах үүрэгтэй.

Энэхүү арга хэмжээг аймгийн удирдлагууд тухайн аймгийнхаа Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүний хувиар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Цагдаагийн газар, Боловсролын газартайгаа хамтран бүх сум, багийнхаа эцэг, эхчүүдэд хүргэж, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллах юм.

Цаашид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн нэгдсэн хурал”-ыг бүх аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


0
angry
2
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 35 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 42 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20