“Хэмжих хэрэгслийн программ хангамжийн туршилт” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна

O.Аззаяа
2026/03/24

 Стандарт, хэмжил зүйн газар “Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум” олон улсын байгууллагатай хамтран “Хэмжих хэрэгслийн программ хангамжийн туршилт” буюу “Загварын туршилтын үед программ хангамжийг шалгах” сэдэвт олон улсын сургалтыг 3-р сарын 24-26 өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

 Загварын туршилтын үед программ хангамжийг стандарт, аргачлалын дагуу шалгах нь хуулийн зохицуулалттай хэмжил зүйн байгууллагуудын хувьд чухал асуудал билээ. Баталгаажсан программ хангамж нь хурдан шуурхай, өндөр нарийвчлалтай хэмжил хийх боломж олгож, хэмжлийн үр дүнгийн найдвартай байдлыг хангаж байдаг.

 Энэ удаагийн сургалтаар хуулийн зохицуулалттай хэмжил зүйд ашиглах программ хангамжийг шалгах, турших үндсэн зарчим, шаардлага, практикт болон дижитал шилжилт, программ хангамжтай хэмжих хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартын талаар мэдээлэл өгөх юм.

Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум(APLMF) нь 1994 онд Ази, Номхон далайн бүсийн хуулийн зохицуулалттай хэмжил зүйн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хуулийн зохицуулалттай хэмжил зүйн эдийн засаг, нийгмийн ач холбогдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд Хууль эрхийн хэмжил зүйн Олон Улсын байгууллага(OIML)-ын бүс нутгийн байгууллага юм. Мөн тус байгууллага нь хуулийн зохицуулалттай хэмжил зүйн салбарт техникийн болон захиргааны саад тотгорыг арилгах, уялдуулах замаар бүс нутагт хуулийн зохицуулалттай хэмжил зүйг хөгжүүлэх, чөлөөт, нээлттэй худалдааг дэмжин ажилладаг.

Гишүүн орнуудын хувьд хуулийн зохицуулалттай хэмжил зүйн үйл ажиллагааны харилцан итгэлцлийг бий болгох,, үйлчилгээний уялдаа холбоо, нэгдмэл байдлыг дэмжих зорилгоор Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум(APLMF)-ын уулзалт, хурал зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, ажлын хэсгүүдэд гишүүнээр ажиллах, саналаа дэвшүүлж, сонгох эрхтэйгээр оролцох, стратеги төлөвлөгөөг 4 жилээр батлан, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх сургалтыг хэрэгцээ шаардлагын дагуу төлөвлөн хэрэгжүүлдэг аж...

Дашрамд сонирхуулахад дээрх байгууллагад 2026 оны байдлаар Ази номхон далайн бүсийн 26 гишүүн улс орон нэгдсэн бөгөөд Стандарт, хэмжил зүйн газар Монгол Улсыг төлөөлөн 1998 оноос Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллага(OIML), 1999 оноос Ази, Номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум(APLMF)-ын гишүүнээр ажиллаж, бусад улс орнуудтай харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэн, сургалт, уулзалтад мэргэжилтнүүдийг оролцуулж, чадавхаа нэмэгдүүлэн ажиллаж байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж уг сургалтад “Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум”(APLMF)-ын Сургалтын зохицуулагч Доктор Цуёши Мацумото, “Хэмжил зүй дэх дижиталчлал” ажлын хэсгийн дарга Доктор Мухаммед Азван Бин Ибрахим нарын сургагч багш, болон Малайз, Индонез, Камбож, Фижи, Лаос, Вьетнам улсаас төлөөлөгч оролцож байна.



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 34 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 42 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20