Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ

O.Аззаяа
2026/03/27

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд гүйж нийт 1418 км замыг туулан эх орондоо ирлээ. Түүний “Сайн үйлсийн хил дамнасан өвлийн хэт холын марафон” нь 34 хоногийн турш үргэлжилж, БНХАУ-ын Тяньжин хотод өндөрлөжээ. Монголын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 55 км бол БНХАУ-ын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 51 км байв.

Монголын нутгаар 16 хоногт нийт 661 км замыг туулсан бол БНХАУ-ын нутгаар 18 хоногт нийт 757 км замыг туулжээ. Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн сацуу дэлхийн 224 улсад сурталчилсан нь гүйлтийн ач холбогдол оршино. Б.Цэвээндашийн гүйлтийг Монгол улсад давхардсан тоогоор 8 сая гаруй хүн үзсэн бөгөөд  гүйлт нь зөвхөн спортын амжилт бус, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байснаараа онцлог юм.

“Tiens” группээс түүнд “Дэлхийн эрүүл мэндийн элч”, “Нэг бүс нэг зам–Хайр ба нийтийн сайн сайхны элч” хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ. Ийнхүү Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг дэлхийд харууллаа.


0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 34 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 41 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20