Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэх газарт ойн гал түймэр гарч буй тухай дуудлага 4 дүгээр сарын 1-ний өдрийн 16:06 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай очиж ажилласан байна. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, “Мод” мото клубын иргэдтэй хамтран нийт 28 алба хаагч, 5 автомашин, 3 мотоциклтойгоор түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Гал түймрийг 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн 2 га талбай галд өртөж шатсан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна