Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

O.Аззаяа
2026/04/01

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт тухай бүрд тохирсон хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлдэг. Харин энэ удаа гадаадад аялахдаа аль ч улсын DUTY FREE дэлгүүрээс Голомт банкны олон улсын эрхтэй картуудаар худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт авах боломжтой урамшууллыг хэрэгжүүлж эхэллээ.

DUTY FREE урамшуулалд Голомт банкны бүх төрлийн кредит болон Premier дебит картууд хамаарах бөгөөд хэрвээ та сонгогдсон картыг эзэмшдэг бол гүйлгээ хийхээсээ өмнө SocialPay аппликэйшний “Лояалти” цэс болон Loyalty.golomtbank.com вэбсайтаар “Хөтөлбөрт элсэх” үйлдлийг хийсэн байх шаардлагатайг битгий мартаарай.

Урамшуулал нь 2026.04.01-2026.05.31-ний хооронд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байна. Мөн буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1-3 хоногийн дараа эргэн орно.

Харин гадаадад зорчихоор төлөвлөж байгаа ч хараахан Голомт банкны картаа захиалж амжаагүй бол ЭНД даран картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаад SocialPay, Smart bank аппликэйшн болон cards.mn эсвэл өөрт ойр байрлах Голомт банкны салбарт хандан картаа захиалах боломжтой.

Хөнгөлөлт урамшуулал болон картын нөхцөл, шалгууртай холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 33 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 40 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20