Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын 2026 оны 4 дүгээр сарын хуваарийг танилцууллаа.
Тус хуваарийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэрэг олон төрлийн халамжийн үйлчилгээ 4 дүгээр сарын 14 болон 27-ны өдрүүдэд олгогдохоор байна. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, алдар цолтой ахмадуудад олгох дэмжлэг зэрэг нь мөн дээрх өдрүүдэд багтан олгогдоно.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 4 дүгээр сарын 20-ны өдөр олгохоор товложээ. Харин хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ 4 дүгээр сарын 14-ний өдөр олгогдоно

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна