Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт орон сууцанд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 15:50 цагт холбогдох албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, иргэн А-ын орон сууцанд гарсан галыг унтраасан байна.
Аврагчид ажиллах явцдаа утаажилтын бүсээс 15 иргэнийг аюулгүй бүсэд гаргаж, болзошгүй эрсдэлээс сэргийлжээ.
Галын шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна