Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварт өвчний 5 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 14,636 хүрлээ. Нийслэлд 11,793, орон нутагт 2,838 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор 52 иргэн эмнэлэгт, 3 хүн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд ихэнх нь хөнгөн болон дунд хэлбэрээр өвчилж байна.
Насны бүлгээр авч үзвэл өвчлөл идэвхтэй насны иргэдийн дунд зонхилж байгаа бол хүүхэд, өндөр настнуудын өвчлөл харьцангуй бага үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна