“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна

Б. Пагамдулам
17 цагийн өмнө

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна. Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барих юм. Үүнээс эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 1723 инженер, ажилтан 129 техник, машин механизмтай ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай үргэлжилж байна. Төсөл дөрвөн багцад хуваагдан хэрэгжиж байгаа юм.

Нэгдүгээр багцын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэлийн бэлтгэл ажил 98 гаруй хувьтай, барилга угсралт 7 орчим хувьтай байгаа бөгөөд 1–3 давхрын угсралтын ажлыг хийж байна. Хоёрдугаар багцын бэлтгэл хангагдаж дуусаж, барилга угсралтын ажил 9 орчим хувьтай, зоорийн давхрын ажил 90 гаруй хувьтай байна. Тус багцад 12 давхар 117 айлын дөрвөн блок, есөн давхар, 71 айлын 22 блок орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг барина.

Гуравдугаар багцын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, суурийн ухалт 80 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд суурь, зоорь болон 1–3 давхрын угсралтыг хийж байна. Дөрөвдүгээр багцын бэлтгэл ажил 70 гаруй хувьтай, барилга угсралт 6 орчим хувьтай үргэлжилж байна.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн үр дүнд явган алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчихыг дэмжсэнээр хувийн автомашины хамааралтай байдлыг бууруулна. Нийт 15 мянган нүхэн жорлонг устгаж, 12 мянган яндан бууснаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар буурна. Мөн хиймэл нуур, усан сан, цөөрөм, хүнхээл байгуулан, байгаль экологийн таатай орчныг бүрдүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20