ТОСОНЦЭНГЭЛ ЧИГЛЭЛИЙН ЗАМД СУУЛТ ӨГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИХОД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Admin
Өчигдөр

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замын 111 дэхь км-с 126-дахь км-ийн хооронд автозамын зорчих хэсэгт суулт өгч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа тул жолоочид хурдаа тохируулан, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна. Түүнчилэн Дорнод аймгийн Халхгол суманд орших Буйр нуур, БНХАУ-ын Манжуур хот, Рашаант хот руу чиглэсэн аялал, жуучлал, амралт, зугаалгын хөдөлгөөний урсгал жирийн өдрүүдээс эрс нэмэгдэж байгаа аж.

Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор анхаарал хяналт тавьж ажиллаж байна. Мөн улс хоорондын болон орон нутгийн чанартай авто замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Иймд жолооч, зорчигч та өөрийн тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдыг зөв тохируулж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 20 минутын өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 2 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 3 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 3 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 4 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 4 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 14 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 19 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 22 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 23 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр