М.ЭНХБОЛДЫН ТАЛААС САНАЛ БОЛГОСОН ДӨРВӨН САЙДЫГ У.ХҮРЭЛСҮХ ДЭМЖСЭНГҮЙ


УИХ дахь МАН-ын бүлгийн 32-ын гишүүнийн талаас Монгол Улсын Шадар сайдад Л.Энх-Амгалан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад О.Содбилэг, БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Цэрэнбат, Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарын нэрсийг бүлгийн хуралдаа оруулжээ. Харин эдгээрээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа нарыг хүлээн зөвшөөрч Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Х.Баделхан, Н.Цэрэнбат нартай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлэв. Бүлгийн хурал завсарлаж маргааш үргэлжлэхээр болсон байна. Бүлгийн хурлын дараа Ерөнхий Сайдаас дэмжлэг авч чадаагүй дөрвөн гишүүн У.Хүрэлсүхийн өрөөнд орж уулзсан ч тэрээр "үгүй" гэдэг хариулт сонсоод гарчээ. Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарын хувьд уул уурхайн салбарт бизнестэй ашиг сонирхлын зөрчилтэй учир тэднийг дэмжээгүй байх магадлалтай. Харин Н.Цэрэнбат гишүүний хувьд цэргийн алба хааж үзээгүй байж Батлан хамгаалахын салбарыг удирдуулах зориг У.Хүрэлсүхэд дутсан байж мэдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 50 минутын өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 1 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 3 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 4 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 5 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 5 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 15 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 20 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 23 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр