ТУРК УЛСАД ДАХИН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ МАГАДГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Улс төрийн гүн хямралтай тулгарсан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод байнгын дэмжлэг үзүүлдэг Туркийн Ерөнхийлөгч Режип Таип Эрдоган хоёр орны хоорондын алтны худалдааг өргөжүүлэх бодлого баримталдаг. Гэхдээ Туркийн тал Венесуэлиэс худалдаж авдаг алтаа Иран руу гаргадаг байж болзошгүй хэмээн сэжиглэж буй тул энэ мэт үйлдлээ даруй зогсоохгүй бол нэмэлт хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын талаас анхааруулжээ. Каракас, Истамбулын хооронд хийх алтны худалдаа улам өргөжиж буй. Тухайлбал өнгөрсөн оны байдлаар л гэхэд 900 сая ам.долларын өртөгтэй алтыг Венесуэлиэс Туркт нийлүүлсэн байна. Туркт ирсэн алтыг дахин цэвэршүүлээд Венесуэль руу буцаасан гэх ч Венесуэлээс дахин гадагшаа экспортолсон талаар ямар ч сураг ажиг байдаггүй аж. Тиймээс, Венесуэлиэс гарсан алтыг Туркээр дамжуулан Иран руу нийлүүлдэг байж болзошгүй учраас АНУ-аас тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчлөө хэмээн Вашингтон тайлбарлав. Зарим эх сурвалжийн мэдээллээр дээр дурдсан алтыг Орос, Арабын Эмират улсад нийлүүлсэн байх магадлал өндөр гэж учир мэдэх албаныхан мэдээлжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 39 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19