ЖҮЖИГЧИН С.ӨЛЗИЙХҮҮД МУГЖ ЦОЛ ХҮРТЭЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Сар шинийн босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан салбар салбарын шилдгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулахаар болсон. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа маргааш Төрийн ордонд болох юм. Тэгвэл төрийн дээд одон медаль хүртэх хүмүүсийн дунд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү багтсан байна. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.

С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагт хөл тавьсан юм. Борис Немцовын "Өглөөний тэнгэрийн одод" жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн "Ромео Жульетта", Г.Лоркагийн "Хүслийн таранвай", С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", "Цахилж яваа гөрөөс", "Хааны сүүлчийн хатан", "Эзэнгүй айл", "Ядуугийн зовлон", "Бүтэлгүй новш", "Нинжин сэтгэл" зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.Мөн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг "Өнгөт инээд" продакшны жүжигчин тэрбээр "Азтай бадарчин" алтан цом хүртэж байсан билээ. "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж өдгөө "Шилдэг өнгө" нэртэй болсон юм.Ийнхүү үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчин С.Өлзийхүү төрдөө үнэлэгдэх нь ээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 40 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19