ФЭЙСБҮҮК ИРАНТАЙ ХОЛБООТОЙ 783 ХАЯГИЙГ УСТГАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Байж боломгүй үйлдэл гаргасан гэдэг шалтгаанаар Иран улстай холбоотой 783 хаягийг устгасан талаар Фэйсбүүк компани мэдээлжээ. Тэдгээр хуудас нь 20 гаруй улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, Иран улстай холбоотой таагүй, хуурамч, ёс зүйд үл нийцэх мэдээллийг тараадаг байсан аж. Хаягийг эзэмшигчид нь өөрсдийгөө орон нутгийн иргэд гэж мэдэгддэг ч үнэндээ зохиомол нэр ашигласан хуурамч хаяг болох нь тогтоогдсон байна. Фэйсбүүкээс гаргасан мэдэгдлээс харахад дээрхи хуурамч хаягууд нь Афганистан, Албани, Алжир, Египет, Франц, Герман, Энэтхэг, Ливи, Мексик, Морокко, Пакистан, Катар, Сауди Араб, Серби, Өмнөд Африк, Испани, Судан, Тунис, АНУ зэрэг лалын шашинт иргэд бүхий орнуудад гол төлөв ажиллаж, Израиль, Палестиний харилцаа зэрэг олон улсын эмзэг сэдэв хөндөж, дэлхий дахинд буруу ойлголт төрүүлэхийг тогтмол завддаг байсан гэнэ.

Фэйсбүүкийн 262 хуудас, 356 хувь хүний хаяг, гурван бүлэг, Инстаграмийн 162 хаяг нийтдээ хоёр сая дагалдагчтай бөгөөд 2010 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж, зар сурталчилгаандаа 30 мянга гаруй ам.доллар зарцуулсан байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19