ЭНХИЙН ШАГНАЛЫН ЭЗНЭЭР ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН АЛТАН МЕДАЛЬТ, МЭС ЗАСЛЫН ЭМЧ Ц.ЛОЧИН ТОДОРЛОО

О.Шүрэнцэцэг
2019/02/02

"Энхийн шагнал- 2018" шагналыг клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс засалч эмч Цогтын Лочин хүртэв. Түүний амжилт нь нойр булчирхай үхжилт үрэвслийн мэс засал, бусад мэс заслын эмчилгээнд шинээр арга техник нэвтрүүлсэн. Монгол хүний онцлогт тохирсон 20 гаруй төрлийн мэс заслын багаж шинээр зохион бүтээсэн байна. Олон хүнд амьдрал бэлэглэхэд хувь нэмрээ оруулж яваа түүний гавьяаг үнэлж, цаашид хийх ажилд нь урам зориг өгч ийнхүү Энхийн шагналыг олгосон байна. Түүний бүтээлч байдлыг Дэлхийн Оюуны өмчийн байгууллага үнэлж 2018 онд Алтан медалиа олгосон. Энхийн шагналд нийгмийн бүхий л салбарын байгууллага, хамт олон, хувь хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Жил бүр 100 гаруй хүний тодорхойлолт, ажлыг дүгнэн цэгнэж, тусгай комисс гурван үе шаттайгаар нягтлан шүүн шалгаруулдаг байна. Энэ шагналыг хүртэхэд уран барималч Л.Гантөмөрийн бүтээсэн дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөгөөр шагнадаг.Ц.Лочин 2000-2006 онд ЭМШУИС сургууль төгсөж П.Н.Шастины нэрэмжит эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, тус эмнэлгийн ерөнхий мэс засалчаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь Монгол Улсын "Шилдэг мэс засалч", "Шилдэг зохион бүтээгч" цолоор шагнуулж байсан тэрээр жилд дунджаар 350 гаруй мэс засал хийж, олон айл өрхөд элэг бүтэн амьдрал бэлэглэж байна. 2011 оноос эхлэн найм дахь жилдээ олгож байгаа "Энхийн шагнал"-ыг МУСГЗ, дипломатч Д.Цахилгаан, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол Улсын гавьяат багш "Азийн хүүхдийн сан"-гийн захирал С.Эрдэнэчулуун, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч Ч.Ганзам, Д.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат эмч, ЭХЭМТ-ийн Хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан нар хүртэж байжээ. Шагналыг "Дэлхийн энхийн их наадам" ТББ, "Монголын уламжлалын академи, "Дэлхийн энх тайвны зөвлөл зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагуудын дэмжлэгээр жил бүр нэг л хүнд олгох болсон байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 40 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19