НОХОЙН ГӨЛӨГНИЙ ХЭВЛИЙД ГЕРОИН НУУЖ, ХИЛ ДАВУУЛАХЫГ ЗАВДСАН ХЭРЭГ ГАРЛАА

О.Шүрэнцэцэг
2019/02/08

Нохойн гөлөг ашиглан Колумбаас АНУ-ын хилээр героин гаргахыг завдсан малын эмч пүрэв гарагт баригдаж, зургаан жил хорих ялаар шийтгүүлжээ. Андрес Лопез Элорез гэх 39 настай эр удаа дараагийн давтан үйлдэлтэй гэв. Өмнө нь буюу 2018 оны есдүгээр сард АНУ-ын хилээр хязгаарлагдмал эм бэлдмэл нэвтрүүлсэн хэрэгт нэр холбогдсон ч гэм буруугүй хэмээн өнгөрсөн юм байна. Малын эмчийн мэргэжлийнхээ давуу талыг ашиглан хэд хэдэн нохойн гөлөгний гэдэс дотор героин хэмээх хар тамхи нууж, хилээр давуулахыг завдсан нь цаашдаа хил гаалиар тэжээвэр амьтан нэвтрэх үед хатуу хяналтад авч байх шаардлагатайг анхааруулсан явдал боллоо хэмээн Америкийн Нью-Йорк хотын зүүн дүүргийн хуульч Ричард Донохю ярьсан байгаа юм. Гэмт этгээд 2015 оны гуравдугаар сард шингэн хэлбэрийн героинийг нохойн гөлөгний хэвлийд шахан нууж, Испаниас АНУ-руу нэвтрүүлэх гэж байсан. Хар тамхины бүлэглэлийнхэн хил давуулсан амьтнаас героинийг нь гаргаж авах үед бүгд үхдэг аж. Мөн 2005 онд Элорезийн Колумб улсын Медилин дахь малын эмнэлэгт явуулсан шалгалтаар хоёр кг орчим героинийг зургаан амьд гөлөгний биед мэс заслын аргаар нуусан байхыг олж илрүүлсэн байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 30 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 37 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20