ОРОН НУТГИЙН ЗАМД 10 ХҮН АМЬ НАСАА АЛДАЖ, 11 ХҮН ГЭМТЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/10

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр баяраар орон нутгийн замд гарсан осол, хэрэг 9 удаа гарч, арван хүн амь насаа алдаж, 11 хүн гэмтсэний 5 нь бага насны хүүхэд байжээ. Жолооч нар хурд хэтрүүлсэн, хориглосон газар гүйцэд түрүүлж байгаад осол, хэрэг гаргасан байна. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн улсын болон орон нутгийн чанартай авто замд нийт 251 алба хаагч, 45 байнгын хяналтын пост болон бусад хөдөлгөөнт, цагийн хяналтын цэгүүдээр дамжуулан хяналт шалгалт, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалтад ажилласан байна.

Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихсэж, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаа учраас иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 30 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 37 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20