Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БАНКИНД ШАЛГАЛТ ОРУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/02/12

Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гаригт Хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзан тус банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг 2019.02.12-ны /өнөөдөр/ дотор нэгтгэж танилцуулахыг үүрэг болгосон ч одоогоор Хөгжлийн банкнаас ямар нэгэн танилцуулгыг Засгийн газарт ирүүлээгүй байгаа аж.

Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөгжлийн банк руу өмнө нь нэг удаа шалгалт оруулсан материалыг үзэж байгаа. Энэ материал дээр үндэслээд Засгийн газраас дахиж ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулахаар ажиллаж байна. ТУЗ-ийн дарга болон удирдлагуудтай уулзсан. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг юу вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ банк хоёр үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт нь, эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, улстөрчдийн лоббид орсон байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт, Хөгжлийн банк дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх ёстой. Тиймээс хэл ам татлаад байгаа Засгийн газрын сангуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулах ёстой. Улс төр болон улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүй банк үйл ажиллагаагаа явуулах боломжийг гаргах нь зүйтэй. Одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гадны менежменттэй болгох асуудлыг судлах хэрэгтэй. Энэ бүхэн шалгалт болон ажлын үр дүнгээс хамаарна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20