ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ЖДҮ-ЧИН ТАВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХӨНДӨГДӨНӨ

О.Шүрэнцэцэг
2019/03/09

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хамаарал бүхий компаниараа зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг АТГ, ЦЕГ хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Батзориг, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, нарын хэргийг мөрдөн байцааж дуусаад шүүхрүү шилжүүлэхэд бэлэн болжээ. Эдгээр таван гишүүнийг яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулж гарын үсэг зуруулж дуусгажээ. УИХ-ын гишүүдийн ажлын өрөө, автомашин, гар утсанд нэгжлэг хийж болохгүй байгаа учир санхүүгийн энэ хэргийг мөрдөн байцаах явцад хүндрэл гарч байгааг прокурорын байгууллагаас нуугаагүй. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан 30 орчим гишүүнийг шалгаж байгаа бөгөөд ирэх чуулганы эхэнд дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УЕПГ-аас УИХ-д хүргүүлэхэд бэлэн болжээ. Харин хэн хэн гэдгийг одоо хэлэх боломжгүй байгаа аж. Ямартаа ч ЖДҮ-гээс зээл авсан нь анхны баримтуудаар тогтоогдож байгаа, мөрдөн байцаах ажиллагаа явуулахад хялбар УИХ-ын гишүүдийн асуудлыг түрүүлж оруулж ирж байгааг албаныхан хэлэв. Эдгээр гишүүдийг шүүхээс гэмт буруутай гэж үзвэл шууд татагдах хуулийн заалттай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 3 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 5 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 6 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 6 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 7 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 8 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 9 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 10 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр