БНСУ-Д ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ИРГЭДИЙГ МАРГААШ БҮРТГЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/10

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг гуравдугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Энэ жилийн хувьд цахим бүртгэл хийж байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсож, дугаарлахгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг албаныхан онцолсон.Цахим бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, 2019 оны гуравдугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.Харин цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Бүрдүүлэх материал

  • Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
  • Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
  • Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
  • Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
  • Өөрийн биеэр бүртгүүлэх

Анхаарах зүйлс

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-аас 39 настай байх
  • Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримжгаргуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
  • Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 33 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 48 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20