ХИЛ, ГААЛИАР ОРЖ ИРЭХДЭЭ ХҮНИЙ БАРАА БУЮУ ДАЙВАР БҮҮ АВ

О.Шүрэнцэцэг
2019/03/17

Сүүлийн үед хил гаалиар хууль бусаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, эмийн бүртгэл жагсаалд байхгүй гоо сайхны тарилга болон эм оруулж ирэх явдал ихсэж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээлсэн билээ.Манайхны хувьд хил гаалиар дамжин өнгөрөхдөө хүний дайвар авч орж ирэх, хүний барааг мөнгөөр авч орж ирэх гэж байгаад элдэв гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байна.Нөгөө талаар үнэхээр мэдлэг мэдээлэлгүйгээс болж мөнгөний сургаар хүний гар тээш барьж орж ирээд бурууддаг байна. Учир нь хүний дайсан дайварт хил гаалиар оруулахыг хориглосон хориотой бараа бүтээгдэхүүн байдаг аж.

Харин дайсан хүмүүс нь эргээд олддоггүй, зугтаадаг байна.2019 оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 325 хууль бус үйлдлийг илрүүлж таслан зогсоожээ. Эдгээрийн 15 үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байсан бас эм эмийн бүтээгдэхүүн, хар тамхитай холбоотойгоор гарсан зөрчлүүд ихээр илэрсэн.Ихэвчлэн хувь хүмүүстэй холбоотой гэмт хэргийн үйлдэл гарч байгаа талаар мэдээлсэн.

Өнгөрсөн 2018 болон энэ онд гаалиар хууль бусаар нэвтэрч буй бараатай холбоотой гаалийн хяналт шалгалтын нөхцөл байдлаас харахад тодорхой нэр төрлийн бараатай холбоотой зөрчилт үйлдлүүд дахин давтагдаж, арга нь улам нарийсан зохион байгуулалттай болжээ.Тиймээс иргэд хилээр орж гарахдаа дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй. Дайвар ачааг аваад улсын хилээр нэвтэрч байгаа хүн гэмт хэргийн субъект болдог тул онцгой анхаарахыг хүсэж байна гэж сануулж байна. Хэрвээ хүний дайвар бараа бүтээгдэхүүн авах юм бол иргэн та гэмт хэргийн хохирогч болохгүй харин гэмт хэрэгтэн болох хуультай гэдгийг мэддэг байх хэрэгтэй шүү


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 32 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 48 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20