Н.НОМТОЙБАЯР: БИ ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ ОРДОНД ТӨЛӨӨЛЖ АЖИЛЛАДАГГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/03/18

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 400 орчим лицензийг төрд авна гэдгийг тодотгосон. Үүний эхлэл нь “Эрдэнэт" үйлдвэр, түүний дараа Цагаас суваргын орд гэдгийг хэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-ҮАБЗ-өөс 400 орчим лицензийг төрд авна гэсэн зөвлөмж гарсан гэж З.Энхболд дарга мэдэгдсэн. Үүний эхлэл нь "Эрдэнэт" үйлдвэр гэсэн. Түүний дараагийнх нь Цагаан суваргын орд гэдгийг хэлээд байгаа?

-Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү. Ордын түүхийг нь ярьбал, 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй байдаг. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон. “Оюутолгой"-н үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулах юм бол 2,5-3 жилийн дотор ашиглах, “Эрдэнэт" үйлдвэртэй харьцуулахад 10-15 жил ашиглах боломжтой орд. Гол зүйл нь ямар зарчмаар улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, олны яриад байгаа шиг Венсуэлийн зарчим эсвэл чөлөөт ардчиллын зарчмаар сайжруулаад явах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Төр гол нь татвараа маш сайн авч, үр ашигтай, иргэдийн амьдралд өгөөжтэй л байх ёстой.

-Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үйлдвэрт оруулаад байна вэ?

– Гадаад болон дотоодын 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эрсдэлээ өөрсдөө даагаад, гадны санхүүгийн байгууллагаас зээл авч, өөрсдөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрийн нэг бол Цагаан суварга. “Эрдэнэт" үйлдвэрээс хойш ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийсэн үйлдвэр байхгүй. Ганц хийгдэж байгаа бүтээн байгуулалт руугаа иймэрхүү байдлаар дайрч, давшлаад байх юм бол бодлогын өөрчлөлт рүү орохоос өөр аргагүй болно. Энэ үйлдэл нь ганц үйлдвэрийн асуудал биш гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хараад сууж байгаа.

-Үйлдвэр ашиглалтад орвол хэчнээн хэмжээний татвар улсад төлөх вэ?

-Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт орлогынхоо 70 орчим хувийн татварыг улсад төлнө. Одоогоор үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй боллоо.

-ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар компанид мэдэгдсэн зүйл бий юу?

-Тийм зүйл одоогоор байхгүй. Нуухыг нь авах гэж байгаад нүдээ сохолчих вий гэсэн болгоомжлол л надад байна. Энэ асуудал улс төр байгаа учраас л ийм зүйл болж байна. Хэрэв би хүлцэнгүй, ноомой, дуугай явж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга, миний хувьд.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 32 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 47 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20