С.ЗОРИГИЙН АЛЛАГАД ГУРВАН ХҮНИЙГ ХУУРАМЧААР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/21

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-28-нд Швейцарийн Женев хотод Олон улсын парламентчдын холбоо (ОУПХ)-ны уулзалт болсон. Энэ үеэр тус холбооны Хүний эрхийн хорооноос С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагааны дүгнэлтийг хэлэлцсэн байна. Хорооны төлөөлөгч 2017 оны есдүгээр сарын 11-13-нд Монгол Улсад ажилласан тайлангаа мэдээлжээ. Бид ОУПХ-ны дүгнэлт, тайлангийн албан ёсны орчуулгыг олж чадаагүй тул онцлох зарим зүйлийг сийрүүлсэн юм.

ОУПХ-ны Хүний эрхийн хороо С.Зоригийг 1998 онд санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван хүнийг яллах, шүүх үйл ажиллагаа болон цаашдын мэдээллийг олж авах зорилготой Монгол Улсад ажилласан байна. "Шүүх хурал хаалттай хаалганы цаана, нууцалсан баримт нотолгооноос иш татан өрнөжээ" хэмээн төлөөлөгч тэмдэглэлдээ дурдсан байв.

Түүнчлэн "Хэргийг нууцлаг байлгахыг шавдуулсан нөхцөл байдал, нотлох баримтуудыг олны нүднээс далд байлгах гэсэн улс төрийн эсэргүүцэл зэрэг нь олон улсын шударга шүүх ажиллагааны стандартыг мөрдөх бус хүчирхийллийн шинж чанартай байна. Энэ хэрэгт ач холбогдол өгч буй бүх хүний эсрэг айлган сүрдүүлсэн, дарамталсан тухай олж тогтоолоо" гэж дүгнэлтэд онцолжээ.

Монгол Улсын бодлого боловсруулагчид ОУПХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйд хорооны төлөөлөгчид гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байлаа. Хэрэгт буруутгагдаад байгаа гурван хүнийг тагнуулын байгууллагын үйл ажиллагааны хүрээнд илрүүлж, худал хуурмагаар хэргийг хүлээлгэх шахалт, дарамтыг үзүүлсэн гэж төлөөлөгчид дүгнэсэн байна.

Тэдгээр хүмүүсийг энэхүү хэрэгт таарч тохирохооргүй сэжиг таамгаар буруутгаж буйг тайлбарлах, цагаатгах баримт байсаар байгаа тул түүнд анхаарал хандуулахыг тус хорооны төлөөлөгчид шаардаж байгаа аж. "Хэрэгтэн өнөө хүртэл олдоогүй байгаа. Иймд мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх шаардлагатай. Аллагын захиалагч, жинхэнэ гэмт хэрэгтнийг нуун дарагдуулахад чиглэсэн өнөөгийн үйл явдлын өрнөлд төлөөлөгч гүнээ эмзэглэж байна" гэж тайланд дурджээ.

Бие даасан, хараат бус, эрх тэгш шүүхэд олон улсын болон дотоодын ажиглагчид хандахаас өмнө Монгол Улсын бодлого боловсруулагчид хэргийн нотлох баримт, холбогдогчдыг хойшлуулалгүй ил тод болгох, нээлттэйгээр дахин мөрдөн байцаалт хийхийг төлөөлөгч уриалсан юм байна. Мөн С.Зоригийн болон энэ хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүсийн ар гэрт шударга бус байдал заналхийлэлгүй, үнэн мөн ёс үйлчилнэ гэдэгт бат итгэж буйгаа илэрхийлжээ.

"Олон жилийг дамнасан энэхүү гүн гүнзгий итгэл алдарсан байдал нь Монгол Улсын шүүх засаглал улс төрийн болон худалдааны ашиг сонирхлоос ангид байж, хуулийн дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж чадах эсэхийн хамгийн чухал шалгуур болж байна.

Энэ хэрэгт ахиц гаргахад шаардлагатай аливаа зүйлд тус улсын УИХ өндөр ач холбогдол өгч, аль нэг талыг алагчлалгүй ажиллах үүрэг хүлээх ёстой" гэсэн зөвлөмжийг Олон улсын парламентчдын холбооны Хүний эрхийн хороо Монгол Улсын парламентад өгсөн байдаг.

Тэгвэл энэ сарын 18-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган, Улсын Их Хуралд ирүүлсэн. Швейцарьт хийсэн айлчлалын үеэр ОУПХ-ны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн. Тэрээр өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа талаараа мэдээлсэн. Түүнчлэн тайланг удахгүй болох ОУПХ-ны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй хэмээн чухалчилсан юм.

С.Зоригийг санаатайгаар хөнөөсөн энэ хэргийн мөрдөн байцаалт цааш аль чигт өрнөх, хууль шүүхэд шударга ёс хэрэгжихийг харах хүлээлт дахин үүсээд байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 20 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 6 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 7 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 8 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 9 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 9 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 10 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 11 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 12 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 12 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 13 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр