УСНЫ ЭЛЧ ДУУЧИН Т.ДЭЛГЭРМӨРӨН “УСАА ХАЙРЛАХЫГ” УРИАЛЛАА

О.Шүрэнцэцэг
3 цагийн өмнө

Дэлхий нийт 3 дугаар сарын 22-ны энэ өдөр уламжлалын дагуу усны өдрөө тэмдэглэж байна. Энэ жил олон улс даяар усны өдрийг "Цэнгэг ус-Тэгш" хүртээмж уриан дор тэмдэглэж буй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас МУТСА дуучин Т.Дэлгэрмөрөнг "Усны элч" дуучнаар тодруулсан билээ. Харин тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүх нийтэд усаа хайрлахыг уриаллаа.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа /Tovuukhorl Delgermurun/

Эх дэлхий
Эжий сүнстэй
Усан нулимстай
Ургамал амьсгалтай
Амьтай бүхэн үр нь
Ариун хайрын настай.
Өнөөдөр дэлхий даяараа цэвэр цэнгэг усыг хайрлан гамнаж,хамгаалан тэтгэх өдөр өө.

Хүж дэлхий усан бүрхүүлтэй ч амьтай бүхнийг тэтгэгч ундны ус хамгийн бага хувийг нь эзэлдэг юм.
Эртнээс эдүгээ хүртэл байгаль дэлхий ээжийнхээ хайр ивээлийг буруу ашиглаж хүртсэн хүмүүс бидний балаг,байгаль дэлхий ээжийг ундны усны нөөцгүй болгож байгааг дэлхийн улс гүрнүүдийн эрдэмтэн судлаачид онцгой байдалд хүрэх хэмжээнд дэлхий даяар зарлан тунхаглаж байна.
Хүн төрөлхөтний тоо хязгаараасаа хэтийдэж өнөөгийн байдлаар хоёр тэр бум хүн цэнгэг цэвэр усны нөөцгүй харангадан амь насаараа хохирон өдөр тутамд үрэгдэн үгүй болж байна.
Манай улсын хэмжээнд цэвэр усыг мөнгөөр худалдаж авах гэдэг ойлголт санаанд буудаггүй байсан нь саяхан.Гэтэл өнөөдөр бид бүгд ундны усаа худалдаж авдаг болсон нь хангалттай том баталгаа юм.

БОАЖЯ-наас зохион байгуулаад байгаа ногоон паспорт аян маш чухал гэдгийг анхаармаар байна. Монголчуудаа!!!
Айл өрх бүрийн ундны усны хэрэглээний хэмжээнд хүн тус бүрийн ухамсар онцгой байр суурь анхаарлыг хандуулах үүднээс ногоон паспорт аянг хэрэгжүүлж эхлээд удаж байгааг дуулгая.
Монгол улсын иргэд ээ! Танай гэр бүлийн нэг гишүүн энэ ногоон паспортны эзэн болсноор хэрэглэгч бүрийн цэвэр усны хэрэглээг хянаж анхааруулж байх нэг ёсны миний адил танай гэрийн цэвэр усны элч болох юм.Бид ингэж хоорондоо уялдан гинжин хэлхээг үүсгэхгүй бол;

Хүмүүсээ боддоо!!! Энгийн нэгэн жишээ хэлхэд бид шүдээ угаахдаа шаардагдах усны хэмжээг үл хайрласнаас болж 6-8 литр ус өглөө,өдөр,орой бүр үнэ цэнэгүй урсаж үгүй болж байгааг анзаарч нэг бодсон уу?
Энэ мэт усанд хайр гамгүй ханддаг бидний оюуны сэхээрэл үнэхээр эх оронд минь үгүйлэгдэж байна. Монгол улсынхаа гол горхи,булаг шанд, рашаан,нуур цөөрөм мөрнүүдийн ширгэж үгүй болсоор байгаа үнэн бодит дүр зургийг манай ард түмэн нүдээр үзэж биеэр амсаж байгаа.
Элч дуучин хүнийхээ хувьд энгийн нэг жишээ татан танд хүргүүлж байгааг минь ухаант хүн та болгооно уу!

Та хэн ч бай,хаана ч бай цэвэр усыг
Тэгш хүртээмжтэй хүртэх эрхтэй
Цэвэр усаа гамнацгаая Монголчуудаа!!!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 24 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20