ОСЛООС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙСНЫГ КОМПАНИЙНХАН ТООГООГҮЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/03/25

Уул уурхайн компаниудын хариуцлагагүй байдлаас болж, жирийн иргэд амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох асуудал гарсаар байна.Хамгийн сүүлийн нэг ноцтой осол гэвэл Төв аймгийн Заамар суманд гарсан "Эко алтан заамар" компанийн уурхайд гарсан хөрсний нуралт байлаа. Энэхүү харамсалтай ослоос болж дөрвөн хүн амиа алдсан бол хоёр хүн эрэмдэг зэрэмдэг болоод үлдсэн.Осол гаргасан тус компанийн 100 хувь буруу ч компанийн удирдлагуудын зүгээс байгалийн буруутай үйлдэл гэж ярьсан. Учир нь осол гарахаас нэг хоногийн өмнө тус уурхайн хавьд 4,6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон нь хөрс нурах шалтгаан болсон гэх.Гэхдээ энэ үндэслэлийг холбогдох албанынхан үгүйсгэсэн юм. Тэнд ажилладаг иргэдийг хэлснээр осол гарахаас 7 хоногийн өмнө шороо бага багаар нураад байсан. Гэвч компанийн удирдлагууд ажилчдадаа загнаж талбай руу оруулсан гэх мэдээлэл үнэнийн ортой юм.Тэгвэл ослоос долоо хоногийн өмнө нуралт болж болзошгүй талаар мэдээлж байсныг компанийнхан тоогоогүй байна.МХЕГ-аас "Эко алтан Заамар" компанийн уурхайд гарсан ослын талаар өнгөрсөн баасан гарагийн орой мэдээлэл хийсэн.Тус газраас "Эко алтан Заамар" компанийн үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, энэ сарын 18-ны өдөр улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлт гаргаж, УУХҮЯ-нд албан бичгээр хүргүүлжээ.Дүгнэлтэд дурдсанаар "Эко алтан Заамар" компани Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-нд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй, мөрдөгдөж байх ёстой уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.Мөн гидрогеологийн судалгаагаар 51 м-ийн гүнд уст үе илэрсэн байтал ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, ус нэвчих үед гарч болох эрсдэлийг хэрхэн бууруулах талаар заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх нэг шалтгаан болсон гэв.Газар дээр нь ажиллах үед урьдчилсан байдлаар усан сангийн ус нэвчсэнээс хөрсний гулсалт, нуралт үүссэн байж болзошгүй гэж үзэж байсан хэдий ч лабораторийн шинжилгээгээр хөрсний ус болох нь батлагджээ.Мөн тус уурхай дотоод хяналтын журмыг батлан, мөрдөж ажиллаж байсан хэдий ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр тодорхой заагаагүй байжээ. Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан дотоод хяналт шалгалтаар мөстсөн хана, мөс нурж болзошгүй талаар эрсдэлийн үнэлгээ хийж осол болохоос 7 хоногийн өмнө буюу 02 сарын 21-ны өдөр хийж, дүнг захиралдаа хүлээлгэж өгсөн байна.Тодруулбал "Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөн даруулах болон техник хэрэгсэл мөсөнд даруулж эвдрэх аюултай, хананд тогтсон мөс хана нурах, хагарч унах ажилчдыг дарах, бэртээх мөн техник хэрэгсэл даруулах, өндөр хананы нуралтад хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтай талаар эрсдэлийн үнэлгээг гаргаж байжээ.Харамсалтай нь уурхайн захирал, удирдлагууд эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүйгээс 4 хүний амь үрэгдсэн харамсалтай осол гарсан аж.Түүнчлэн ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэтэрхий нэгдсэн байдлаар өгдөг, тухайн өдөр, тухайлан хийх гэж байгаа ажилтай холбогдуулж зааварчилгаа өгөхгүй байгаа талаар эрсдэлийн үнэлгээнд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор байгууллага, аж ахуйн нэгж дотоод хяналтын нэгж, ажилтантай байх ёстой бөгөөд дотоод хяналтын журам батлуулан, хэрэгжүүлж ажиллах учиртай. Гэвч дотоод хяналтыг хангалттай төлөвшүүлээгүй, дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүйгээс эрсдэл үүссээр байгаа талаар мэргэжлийн хяналтынхан онцолжээ.Ийнхүү хууль дүрмийн дагуу биш, аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж өнөөдөр дөрвөн айлыг өнчрүүлсэн байгаа юм.Тэд гаргасан алдаагаа уучилж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хохирч үлдсэн ар гэрийнхэнд нь хэдэн сая төгрөг, хоёр өрөө байр өглөө ч аавынх нь, ханийнх нь, хүүгийнх нь орон зайг нөхөж чадахгүй гэдгээ ойлгож байгаа болов уу.Дашрамд дуулгахад, Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг улсын хэмжээнд энэ сарын 18-наас эхлүүлээд байна.




О.Гэрэл
Оллоо.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 24 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20