ОЮУТОЛГОЙН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД НЭГЭН ЭМЭГТЭЙ ХҮЧИРХИЙЛҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/25

Оюутолгой компани харуул хамгаалалт сайтай байсан бол би өнөөдөр хүчирхийллийн золиос болохгүй байсан

2018 оны 9-р сарын 04-ны орой 21:00 цагийн үед /2018. 09. 04/ "Оюутолгой" компанийн кэмпэд хүчингийн хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй Улаанбаатарт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнтэй zarig.mn сайт уулзаж ярилцлаа.

-Та "Оюутолгой" компанид хэр удаан ажиллаж байна вэ. Тухайн өдөр болсон үйл явдлын талаар ярьж болох уу?

-Би "Оюутолгой"-н туслан гүйцэтгэгч компанид тогоочоор ажиллаад хоёр жил болж байна. Тогоочийн цалин бага учраас хүүхдүүдээ тэжээхийн тулд илүү цагаар ажилладаг.

Тухайн өдөр ажлаа тараад явах цагаа бүртгүүлж хурууныхаа хээг уншуулахаар сургалтын байр руу явсан. Гэтэл үүдэнд нь танихгүй эрэгтэй зогсч байсан. Түүнийг цэнгээний газраас гарч яваа юм байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл над дээр ирээд танилцая, чамайг дуудаад байхад яагаад хардаггүй юм гэх зэргээр шууд яриа өдөж эхэлсэн. Тэгээд биед хүрэх гэхээр нь "Хамгаалалтын алба дуудлаа шүү" гэсэн чинь уурлаад намайг байр руу чирч оруулсан. Тухайн үед аврал эрж зөндөө хашгирсан боловч хэн ч туслаагүйн дээр тэнд харанхуй нэг ч хүн байгаагүй. Оффисын байр руу чирч ороод нүүр нүдгүй цохиж зодож, зүй бусаар дур хүслээ хангасан. /уйлав/

-Оюутолгойн кэмпийг харуул, хамгаалалт сайтай гэж ойлгодог. Хамгаалагч нь байгаагүй юм уу?

-Хүн болгон тэгж боддог. Би ч гэсэн хоёр жил ажиллахдаа хамгаалалт сайтай гэж боддог байлаа. Ийм аймшигтай хэрэг тохиолдоно гэж төсөөлж ч явсангүй. Камергүй, гэрэлтүүлэг муутай. Уг нь "Бамбай" гэх хамгаалалтын албаны хамгаалагч нар эргүүлд гардаг. Харин тэр өдөр хэн ч байгаагүй.

-Тэр залууг зүс таних уу, хаана ямар ажил хийдэг юм бол?

-Өмнө нь харж байгаагүй. Зарим хүн надтай уулздаг байсан, танилууд гэж буруу ойлгоод байх шиг байналээ. Хэрэг гарснаас хойш тэр залуугийн тухай бага сага мэдээлэлтэй болсон. Миний олж мэдсэнээр Хөвсгөл аймгийнх, "Оюутолгой"-н туслан гүйцэтгэгч компанид механикч хийдэг гэсэн. Өмнө нь танхай, залилангийн хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан юм байна лээ. Хэрэв Өршөөлийн хуульд хамрагдаагүй бол шоронд сууж байх ёстой хүн юм байна. "Оюутолгой"-н туслан гүйцэтгэгч компанид ажилд ороод гурван сар болж байгаа гэсэн. Ер нь их хэрцгий хүн байсан. Чамайг хашгираад байвал хутгална шүү, надад хутга байна гэж намайг айлган сүрдүүлж элдэв хараалын үг хэлж байсан. Тухайн үед үнэхээр аймшигтай санагдсан. Өндөр, том биетэй залуу байсан учраас би яаж ч чадаагүй. Одоо ч гэсэн айж байна. Намайг хүчирхийлээд зогсохгүй хөл гар, толгой руу удаа дараа цохиж цус нөжтэй хутгасан. Би тэнд амиа алдаж ч магадгүй байсан.

-Сэжигтэн этгээдийг тэр дор нь саатуулсан уу. Цагдаагийн байгууллагад хэзээ хандсан бэ?

-Хэрэг гарсны дараа шууд кэмпийн эмнэлэгт хандаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн газар дуудлага өгсөн.

Сургалтын байрны гадна, дотор ямар ч камер байгаагүй болохоор хэрэгтэнг олоход хэцүү байсан. Намайг эмнэлэгт байхад Оюутолгойд ажилладаг 10 000 гаруй хүний зургийг бүртгэлээс харуулж таниулах ажлыг цагдаагийнхан эхлүүлсэн. Миний биеийн байдал хүнд тэр олон хүний зургийг харж чадахааргүй байсан учраас тэнд ажилладаг цэнгээний газрын камер шүүхийг санал болгосон. Тэр камерыг шүүхэд намайг хүчиндсэн залуу гурван эмэгтэйтэй гар явсан бичлэг үлдсэн байсан. Цагдаа нар тэр дор нь саатуулж чадаагүй болохоор ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хот руу явчихсан байсан учраас хэрэг гардаг өдрөөс 20 хоногийн дараа Улаанбаатар хотоос баривчилсан.

-Хэрэг шийдвэрлэлт ямар шатандаа яваа бол. Эрхээ хамгаалах талаар хуулийн багаас дэмжлэг авч байгаа юу?

- Ямар ч байсан цагдаа нар харгис, хэрцгий этээдийг саатуулсан. Надад гурван өмгөөлөгч хуулийн зөвлөгөө өгч байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусаад одоо прокурорт шилжиж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнийг хүчингийн хэрэг хийснийг тогтоосон. Гурван ч удаа шинжилгээ авсан.

-Одоо таны биеийн байдал хэр байна вэ?

-Хэрэг гарсны дараа хэд хэдэн удаа амиа хорлохыг завдсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Одоо ч шокын байдлаасаа гарч чадахгүй л байна. Ар гэрийнхэн, хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, хэргийн араас хөөцөлдөж явна. Энэ талаар сонсоод өндөр настай аавын маань бие нь муудсан. Бидний нөхцөл байдал маш хүнд байна.

-"Оюутолгой" болон таны ажилладаг компанийн зүгээс асууж сураглаж, тусалж дэмжиж байгаа юу?

-Оюутолгой компани надтай нэг ч удаа холбогдоогүй. Харин манай компани холбоотой байгаа. Би нэг зүйлд их гомдолтой байна. Оюутолгой компанид ийм аймшгийн хэрэг гарч, миний бие эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирчихлоо. Хэрэв Оюутолгой компанийн харуул хамгаалалт сайн байсан бол би өнөөдөр хүчирхийллийн золиос болохгүй байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс уучлалт гуйсан, гэтэл Оюутолгой компани надтай нэг ч холбоо бариагүй, уучлалт гуйгаагүйд гомдож, харамсч байна. Би дүүгээрээ дамжуулж хэвлэл мэдээлэлд хандсан. Гэвч Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллага Оюутолгой компанитай гэрээтэй байдаг бололтой юм. Хамгаалалттай бүсэд, хүчингийн хэрэг гарчихаад байхад хэн ч мэдээлэхгүй байгаад бас гайхаж байна.

-"Оюутолгой" компанийн кэмпэд баар ажилладаг юм байна. Ер нь гэмт хэрэг гардаг уу?

-Өнгөрсөн оны хавар хүчингийн хэрэг гарсныг нууцлаад, дарагдаад өнгөрсөн гэж сонссон.

Ярилцсан Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 27 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20