ХЭНТИЙ: ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИУДАД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО

О.Шүрэнцэцэг
2019/04/04

2019.04.02-нд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан ажлын хэсэг Дархан, Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдэд гэнэтийн шалгалт хийлээ.

Гэнэтийн шалгалтыг Дархан сумын гуравдугаар багийн нутагт байрлах "Эрдэнэт хун" ХХК-ийн Хажуу улааны жонш баяжуулах, боловсруулах үйлдвэрээс эхлэв.Ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг явж, харьяалагдах чиглэлээрээ шалгалт хийлээ.

Тус үйлдвэрээс шалгалтын үеэр БНХАУ-ын долоон иргэнийг битүүмжилсэн өрөөнд нуусан байсныг тагнуулынхан илрүүллээ. Хятад ажилчид Монгол улсад аяллын визээр зорчсон хэрнээ үйлдвэрт ажиллаж байсан нь Цагдаагийн Газрын байцаагчийн шалгалт, хятад иргэдийн мэдүүлгээр тогтоогдов. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Прокурорын байгууллагад мэдүүлж, баривчилгаа хийж, Гадаадын иргэн харьяатын газарт шилжүүлэх аж. Харьяа газар нь тэднийг шалгаж, Монгол улсаас албадан гаргах ёстой.

Онцгой байдлын газраас тус баяжуулах үйлдвэр гамшгаас хамгаалах төлөвлөгөөгүй, гал түймрээс урьдчилан сэргийлэх болон гал түймэртэй тэмцэх багаж, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж муудсан, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хийв. Гамшиг ослын үед ажиллах сургалт, сурталчилгааны төлөвлөгөөгүй, мэдэгдэхүүнгүй, ХАБ-ын зааварчилгаагүй, олон хүний амьд явах эрх зөрчигдөж байна гэж үзлээ.

Мэргэжлийн хяналтын шалгалтаар Баяжуулах үйлдвэрт суурилуулсан дөрвөн кранд үзлэг хийж, хоёр нь ачилт, хоёр нь тусгай зориулалтаар ажиллаж байна. Бичиг баримт, техникийн паспорт байхгүй, угсралт, суурилуулалтын актгүй гэж дүгнэв. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй, 2019 оны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, нийтдээ дөрвөн цооног гаргасан гэж мэдээлсэн ч, хоёр нь олдохгүй байна. Хаана байгаагаа ч хэлэхгүй байна гэлээ. УЦУОШТөвөөс лабораторид ашигласан усыг хаяж буй хонгил, баяжуулах үйлдвэрээс байгальд гаргасан ус, уурхайн ойр орчмын хөрснөөс дээж авч, шинжлэхээр болов.

Цаашлаад үйлдвэрийн ашиглалтын төлөвлөгөөгүй, химийн лабораторидоо тосны хүчил /oleic acid/, техникийн содыг /sodium carbonate/ ашиглах, экспортлох, импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ч, өөр төрлийн химийн бодис илэрсэн зөрчил гарав.

Шалгалтын дүнгээр "Эрдэнэт хун" ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрээс бичиг баримт, үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн зөрчил илэрлээ гэж мэргэжлийн байгууллагууд үзэж, үйл ажиллагааг түр нь зогсоож буйгаа мэдэгдлээ. Баяжуулах үйлдвэрийн цахилгааныг салгаж лацдах, лабораторийг битүүмжлэх, гарал үүсэл нь тодорхойгүй химийн хорт бодисуудыг лабораториудад шинжлүүлэхээр хүргэх, нарийвчлан шалгах ажил үргэлжилж байна.

"Эрдэнэт хун" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Монгол талын захирал Л.Энхцэцэг холбогдох бичиг баримт нь төв оффистоо бий гэх мэдээлэл тухай бүр хийж байв. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн захирал н.Соёл-Эрдэнийг холбогдолтой бүх бичиг баримтаа яаралтай авчрах мэдэгдлийг хүргүүлж байна.

Хяналт шалгалтын ажлыг явуулахдаа ажлын хэсэг Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай багц хууль, Усны тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Тэсэрч дэлбэрэх бодисын тухай, Тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулахаар Дархан, Бор-Өндөр сумдад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудыг ийнхүү шалгаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр орой БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Жинтайхэ" ХХК-ийн хүдрийн баяжмалын үйлдвэрийг шалгалаа. Дүгнэлт хараахан гараагүй. Өнөөдөр Бор-Өндөрт үйл ажиллагаа явуулж байгаа хятадын уул уурхайн компаниудад шалгалт үргэлжилж байгаа. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Харин 3-р сарын 16-нд Хятадын 100 хувийнхөрөнгөоруулалттай Нордвинд ХХК-ийн Бичигтийн уурхайд аймгийн Засаг даргаар ахлуулсан баг гэнэтийншалгалтхийж, нэлээдгүйзөрчил илрүүлсэн. Ажлын хэсгийнхэн "Нордвинд" компанийг холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн Цагдаагийн газарт шилжүүлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20