29 НАСТАЙ ЭМЭГТЭЙД МЭС ЗАСАЛ ХИЙСЭН "ТОД КАННАМ" ЭМНЭЛЭГ МЭРГЭЖЛИЙН ЭМЧГҮЙ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод Каннам" арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас барсан хэрэг гарсан.

29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа юм.

Талийгаач О нь Эрдэнэт хотод оршин суудаг бөгөөд Улаанбаатар хотод өөхөө соруулахаар ирээд удаагүй хагалгаанд оржээ. Тэрбээр хагалгаанд орохдоо хэсэгчлэн мэдээгүйжүүлэлттэй орсон боловч түүнд бага зэрэг өвдөлт мэдрэгдэж эхлэхэд нь эмч нарын зүгээс унтуулах арга хэмжээ авчээ. Харамсалтай нь хагалгаа дуусах шатанд талийгаачийн зүрх зогсч, яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хүргэсэн юм байна.

Бүсгүй биеийнхээ хэвлийн хэсгийг галбиржуулах зорилгоор хагалгаанд орсон нь энэ юм. Тус эмнэлэг нь Монгол Улсад 2013 оноос эхлэн эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх үйлчилгээ явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны эмнэлгүүдэд төлөвлөгөөт шалгалтыг өнгөрөгч сард явуулахад "Тод Каннам" эмнэлгээс ноцтой гурван зөрчил илэрч, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20