КАПИТАЛ БАНКИНД БАЙРШУУЛСАН НДС-ИЙН 101 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ МОНГОЛБАНК БАРАГДУУЛНА ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/04/09

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. "2009 оноос НДС-ийн чөлөөт үлдэгдлийг "Капитал" банкинд байршуулсан. Энэ үеэс байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, 280 тэрбум төгрөгт хүрсэн. Би ХНХ-ын сайдаар томилогдсоноос хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нэлээд багасгасан. Үүнээс Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Энэ хөрөнгөнд эрсдэлд орохгүй.Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна. Ямар эх үүсвэрээр барагдуулах нь Монголбанкны асуудал.

Монголбанк төлбөрийг барагдуулах дараалал тогтооно. Би Монголбанкны удирдлагуудтай ярилцсан. Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна. Хоёрдугаарт, Нийгийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах график гаргах байх. Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкуудад нэлээд хөрөнгө төвлөрүүлсний дийлэнх нь Капитал банкинд байршсан байсан. Би сайдаар томилогдсоноос хойш томоохон ХААН, Төрийн банкинд сангийн хөрөнгийг байршуулсан учир бусад сангийн хөрөнгөд эрсдэл гарахгүй гэж бодож байна гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20