БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУДЫГ ШАЛГУУЛНА ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/04/11

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, А.Баяр нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. 2017 оны эхний найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан зөрчил илэрсэн тухай мэдэээллэв.Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид БЗД-т сүүлийн долоон жил төсвийн хууль зөрчиж, төсвийн сахилга бат алдагдуулсан хүмүүс БЗД-ийн Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж, дүүргийн үйл ажиллагааг гацааж байгаа гэлээ. Иймд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан санхүүгийн хариуцлага алдсан БЗД-ийн өнөөгийн удирдлагуудыг хууль журмын дагуу шалгаж, иргэдийн алдагдсан эрхийг сэргээж өгөхийг хүсэв.

Энэ тухай БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэлэхдээ "Сүүлийн үед БЗД-ийн ажил зогссон. Дүүргийн Тамгын газрын барилга руу нэвтэрч орох боломжгүй болсон. Энэ бүхний цаана төсвийн сахилга бат алдсан, олон иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүс байгаа" гэсэн бол ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор "Дүүргийн хэмжээнд иргэдэд нэн шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхгүй сахилга батгүй ажиллаж ирсэн нь хүмүүс өнөөдрийн дүүргийн засаглалын хямралыг бий болгоод байна. Хууль хяналтын байгууллага төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг шалгах ёстой" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20