2020/06/02
USD 2,773

ЧИМЭЭГҮЙН ГЭРЭЛТҮҮЛЭГЧ

О.Шүрэнцэцэг
2019/04/16

Хөдөлмөрийн үр шим, зөв бодол, сэтгэлээр өөрийгөө гэрэлтүүлж, өөрөөсөө цацарч буй тэр гэрлээр бусдын замыг гийгүүлэгчид бол өнөөгийн нийгмийн зариг (эгэл) баатрууд юм. Тэд амжилтын оргил өөд биднээс нэг алхмын өмнө тэмүүлж яваа. Тиймээс тэдний туулсан зам, бэрхшээлийг давж гарсан түүх, олсон сургамж, хуримтлуулсан туршлагыг үзэгч, уншигчиддаа хуваалцахыг зорьж, "Зариг монгол" булангаа дэлгэж байна. Эхний дугаарын маань гол дүр Р.Даваанямын Баасандорж.

Ээждээ дуулж өгөхөөр ээж минь уйлчихаад байдаг болохоор айдаг болсон

Өдгөөгөөс 40 жилийн өмнө Д.Баасандорж Улсын заан Р.Даваанямын ууган хүү болон мэндэлжээ. Түүнийг төрөхөд эх баригч хүйг нь бохир хайчаар хайчилснаас цусанд нь халдвар орж, хүндээр өвдсөн байна. Тухайн үед эмч цусанд орсон халдварыг бууруулах нэгэн хүчтэй тариа санал болгоод "Үхсэн ч гомдолгүй" гэсэн гарын үсэг ээжээр нь зуруулж, тарьжээ. Амиар нь дэнчин тавьсан тэр тариа Д.Баасандоржид ус уух хувь заяа өгсөн ч хэл, сонсголын бэрхшээлтэй нэгэн болгосон юм. Гэхдээ тэр гутардаггүй. Харин эсрэгээрээ "өөртэй нь ижил бэрхшээлтэй хүмүүст туслуулахын тулд бурхан ийм хувь тавиланг оноосон" хэмээн талархаж явдаг. Тэр ханагар уул шиг "Заан" аав, хайрт ээж н.Мягмарсүрэндээ хоёр дүү дагуулан ирсэн нь сумогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж нар юм.


Денмаркийн боломжоос татгалзахад багш нар "Мэдрэл чинь зүгээр үү" гэж асууж байлаа

Д.Баасандорж тусгай сургалттай 29-р сургуулийг төгсөөд, их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахыг хүссэн ч дохионы багш байхгүйн улмаас мөрөөдлөө орхиход хүрчээ. Ингээд ачигч, цонх угаагч зэрэг олдсон ажлыг хийж эхэлсэн бөгөөд энэ үедээ "Би насаараа ийм ажил хиймээргүй байна. Яагаад эрүүл хүн шиг суралцаж, илүү сайхан ажил хийж болохгүй юм" хэмээн суралцах арга боломжийг хайж эхэлжээ. Эцэст нь тэрбээр Дани улсын "Дүлий хүмүүсийн их сургууль"-д Холбооны менежментийн чиглэлээр суралцаж чадсан байна. Сургуулиа төгсөх үед багш нар нь нийгмийн халамж, цалин хөлс амлан, Денмаркт үлдэхийг хүссэн ч тэрбээр сурсан мэдсэн зүйлээ эх орондоо зориулах, өөртэйгээ ижил бэрхшээлтэй хүмүүст туслах өрнүүн мөрөөдлөөр эх орноо зорин ирсэн байна.



Эх орноо гэсээр ирсэн түүний зорилго талаар болоогүй

Түүний мөрөөдөл талаар болоогүй. Тэр өдгөө хэл, сонсголын бэрхшээлтэй 10 гаруй хүнийг ажлын байраар ханган, амьдралын баталгаатай, хамгийн гол нь нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж, сэтгэлийн гэгээтэй амьдруулж явна. Тодруулбал, Д.Баасандорж "Сэтгэл" төвийг үүсгэн байгуулж, оёдлын цех, сургуулийн цайны газрыг ажиллуулж байгаа юм.

Оёдлын цехийн ажилчид бүгд Д.Баасандоржтой ижил бэрхшээлтэй хүмүүс боловч цехийнхээ менежер, нягтлан гэгчлэн албан тушаалуудыг хашиж, үйлээ урладаг. Энэ нь тэднийг ажилдаа хайртай, өөртөө үнэ цэнэтэй байх сэтгэхүйг бүрэлдүүлдэг байна.



Яамнаас үгээрээ дэмждэг ч үйлдэл болдоггүй. Энэ нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн буруу ч биш.

Тэд даавуун тор оёж, Япон улсад борлуулдаг. Харин монголд тороо борлуулахад алдагдал хүлээхээс гадна, урамгүйддэг талаараа ярьсан юм. Түүнчлэн төрийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх дэмжлэг, бодлого дутагддагийг ч олон жилийн өмнө ухаарч, урам хугарч, тэр үеэс өөрийн замаар өөртөө болон бусдад боломж олгохыг эрэлхийлсэн нь өнөөдөрт хүргэжээ.



Хөгжил дэвшил хөдөлмөрөөс илүү харилцаанаас үүсдэг



Ухаан орсон цагаас л аав минь бөх байсан

Улсын зааны гэрт төрж, өссөн хүү хар багаас бөх болох мөрөөдөл тээж, аавыгаа дагаж Спортын төв ордонд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн нь Олимпын мөнгөн медальтан болох алдрын замыг зуржээ. Зааны ууган хүү 2017 онд Туркийн Самсун хотноо болсон сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпын наадмаас жудо бөхийн -100кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм.



Наадамд нэг давна аа гэж боддог, нэг л давдаг

Д.Баасандорж үндэсний бөхийн "Аймгийн начин" цолтой. Наадам бүрээр зүлэг ногоон дэвжээнээ гарч, хийморь юугаа сэргээдэг. Тэр өндөр даваанд гарч, алдар юугаа цуурайтуулахаас илүү наадмын дэвжээнд зодоглож, тугаа тойрох нь сэтгэл ханамжийг өгдөг талаар ярьсан юм. .



Эхнэр маань захиа бичиж, бид танилцаж байлаа

Д.Баасандоржийн бэрхшээл түүнийг амжилтад, ажилд, харилцаанд сургасан шигээ аз жаргалд ч хөтөлжээ. Тэрбээр гурван хүүхдийнхээ ээж, хайрт ханьтайгаа дохионы хэлний сургалтын үеэр танилцаж, 15 дахь жилдээ аз жаргалтай амьдарч байна. Тэдний танилцсан түүх ийм.



Сэтгэл байхад амьдралд болохгүй зүйл гэж үгүй


"Сэтгэл байхад амьдралд болохгүй зүйл үгүй" Энэ л зарчмаар сурвалжлагын маань гол дүр амьдралаа бүтээж, бусдад шинэ боломжуудыг нээж явна. Бусдын амьдралд эерэг өөрчлөлт гаргахад, бусдаас талархсан үг сонсоход тэр урам авч, илүү ихийг хийх, илүү олон хүнд арга заах шинэ, шинэ хүсэл мөрөөдлүүдээр баяждаг. Д.Баасандоржийнх шинэ байшинтай болж, засвараа мөн л хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй хүнд даатгаж, өдгөө халуун сэтгэлээр тохижсон байшиндаа мөн л хөгжлийн бэрхшээлтэй нэгэн найзыгаа гэр бүлээр нь байлгаж...

Түүний амьдрал, түүний алхам тутамд бусдад тусласан, боломж нээсэн үйлдлүүд бодитоор оршиж, бусдын талархлын манлайд залрах нь хэчнээн бахархалтай. /Илүү дэлгэрэнгүйг нэвтрүүлгээрээ хүргэнэ/

Нийгмийн амьдралд болохгүй бүтэхгүй, шүүмжлэн өөрчилмөөр түг түмэн асуудал байхын зэрэгцээ чимээгүйхэн аз жаргал бүтээж, эерэг өөрчлөлт түгээсээр явах "гэрэлтэгчид", "гэрэл түгээгчид" хэчнээн олон бэ. Тэдний түүхийг шимтэн унших, бахархан, хайрлах сэтгэл бидэнд бий нь хэчнээн завшаантай вэ.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.7 |   2019/08/18
vneher shnt ger bvltei bs mundag hvn bn ger bvlde az jargal sn shnig hvsiy.
Хариулах
66.181.183.184 |   2019/07/07
сайхан сайхан, үнэхээр мундаг залуу юм аа
Хариулах
211.36.149.203 |   2019/04/23
Ямар гоё нэвтрүүлэг вэ.Бүх юм нь сэтгэлээсээ юмаа.
Хариулах
66.181.165.24 |   2019/04/22
nevtruuleg ni hezee garah bee
Хариулах
103.229.121.84 |   2019/04/18
Mundag saihan yariltslaga unshlaa sonsloo. uhaantai hudulmurch zaluugiin ger buld az jargaliin deed eruul enhiig husie
Хариулах
139.5.219.138 |   2019/04/18
ehner n uneheer huurhun shuu
Хариулах
139.5.219.138 |   2019/04/18
woow mundag hun bnaa'
Хариулах
150.129.140.24 |   2019/04/18
Goe hairiin tuuh bna
Хариулах
202.9.42.10 |   2019/04/17
мундаг ах
Хариулах
122.201.28.14 |   2019/04/17
mundag2
Хариулах
103.57.95.196 |   2019/04/17
Сайхан гэгээлэг нийтлэл бна залуучууд үлгэр дууриалал авмаар
Хариулах
103.14.38.142 |   2019/04/17
мундаг залуу,амжилт хүсье ажилд нь
Хариулах
103.80.210.59 |   2019/04/16
мундаг
Хариулах
66.181.161.96 |   2019/04/16
Mundag zaluu shyy amjilt hysii
Хариулах