ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАХАД ДЭМЖСЭН Ц.МӨНХ-ОРГИЛ, Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ 15 ГИШҮҮНИЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/16

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниудыг АТГ-аас шалгаж дууссан байгаа юм. Харин зээл аваад зориулалтын дагуу ашиглаагүй албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тэгвэл тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:

  • УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн "Баруун зүүн эх сувилал" ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн "Марал буян групп" ХХК
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн "Цант Алтай" ХХК
  • УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн "Өндөр бадрах" ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн "Дархан эрдэнэ мах комбинат" ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн "Ширээт онон" ХХК
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн "Хантай хайрхан" ХХК
  • УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн "Нүүдэлчин агро ферм" ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн "Солар хаус" ХХК
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн "Бүрэн луу" ХХК
  • УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн "Кэй өү эм эм жи эл" ХХК
  • УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн "Арвайн хүрд" ХХК
  • УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн "Саруул хангайн чөлөөт бүс" ХХК
  • УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн "Өлзий дэн" ХХК
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн "Ричнес инвестмент" ХХК
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий "Хос эрхэс" ХХК
  • УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий "Цаст согоот" ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг АТГ-аас гаргаж прокурорт хүргүүлжээ

эх сурвалж: olloo.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20