ХҮҮХДИЙН ХУРУУГ ХААЛГАНД ТАСАЛСАН БАГШ МЭРГЭЖЛИЙН БУС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН ХАМААТАН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/16

Баянхонгор аймгийн Баацагаан сумын цэцэрлэгийн 3 настай хүүхэд хаалганд гараа хавчуулж, чигчий хуруу нь тасарсан талаар бид мэдээлсэн. Хүүг сумын эмнэлэгт хүргэсний дараа тасарч үлдсэн хурууг араас нь авчирсан байдаг. Тэгвэл хүүг аймгийн нэгдсэн эмэнлэгт эмчлээд, өнөөдөр эмнэлгээс гаргасан байна.

Хүүг ангийн багш нь дагуулан угаалгын өрөөнд орж, буцаж гарахдаа хаалгыг нь хүчтэй хааж, хурууг нь тасалсан дүрс бичлэг цэцэрлэгийн камерт үлджээ. Тэгвэл тухайн багш нь мэргэжлийн бус хүн байсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхцэцэгийн хамаатан байсан талаар баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ мэт тус цэцэрлэгт мэргэжлийн бус олон хүн цэцэрлэгийн багш болон туслах багшаар ажиллаж байгааг Баацагаан сумын ЗДТГ-ын баттай эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхцэцэг нь өөрийн нөхөр н.Баярааг тус цэцэрлэгийн жижүүрээр, төрсөн дүү Д.Дэмбэрэлийг мөн жижүүрээр, түүний эхнэр, охиныг багшаар ажиллуулдаг байна. Тус цэцэрлэгт хүүхэд хохирсон асуудал гарсан байтал цэцэрлэгийн эрхлэгч Д.мөнхцэцэг аймгийн төв яваад эргэн ирэхгүй өнөөдрийг хүрсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 8 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 9 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 10 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 10 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 11 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 11 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 12 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 12 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 12 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 12 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 13 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 14 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 16 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 16 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 16 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 18 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 18 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 18 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр